Өнөөдөр ямар сайхан өдөр вэ? Цэлмэг хөх тэнгэрт шулганах болжморын жиргээн, зөөлөн сэвэлзэх салхи намайг илбэн энхрийлэх мэт. Өнөөдөр бол шинэ өдөр, би ч бас шинэ. Ийм сайхан Монгол эх орондоо монгол хүн болж төрсөн минь юутай аз завшаан. Би гэрийнхээ хаалгаар орох бүрдээ хайрт дүү нарынхаа харцнаас баяр баясгалан, аз жаргалыг мэдэрч тэднийхээ сайн сайхны төлөө сайн сайхан зүйл хийх хүсэл маань бадардаг. Шинэ зүйлийг санаачлан хийнэ гэдэг баяр хөөртэй хэрэг. Учир нь би тэр үрийг миний шинэ туршлага болно гэдгийг мэдэрч байна.