Saturday, June 11, 2011

Business and Finance

I needed to help my friend to do his homework. And the book he uses seems so good for ones who are learning business English. Below is one of the lessons on that book.

Banks and businesses
Most businesses need to borrow money to finance (= pay for) investments (= things they need to buy in order to help the company, e.g. machines). The money they borrow from the bank is called a loan, and on this loan they have to pay interest, e.g. if you borrow $1’000 and the interest rate is 10%, then you have to pay back $1’000, plus $100 in interest.

Business and profit
One of the main aims/objectives (= the things that you hope to do/achieve) of a company is to make a profit (= earn/receive more money that it spends) (≠ make a loss). If a company does not make a profit or a loss, it breaks even.
Most companies are happy if they can break even in their first year of business.
Companies receive money from selling their products - this money is called the turnover. The money that they spend is called the expenditure (fml). They spend money on these things: raw materials (= materials in their natural state used to make something else, e.g. coal and oil are important raw materials used to make plastics); labour (= employees); overheads (= necessary costs for a company, e.g. rent for buildings, electricity, telephone)

Rise and fall
Business people often need to talk about the movement of sales, prices, interest rates, profit and loss, etc. Here are some of the words used to describe these trends (= movements):
rise / go up / increase
rise slowly (also gradually)
rise sharply
fall/go down ('decrease' is less common as a verb)
fall slowly
go down sharply
Note: riseincrease, and fall are also used as nouns: a slow rise in interest rates, a steady increase in sales, a sharp fall in profits, a dramatic (= sharp) rise in inflation. We can also use be up/down: prices are up by 10%; profits are down by $2m.

Business and the economy
In order to grow/expand (= get bigger) and thrive/prosper (= do well / be successful), many companies want or need the following:
low inflation, so price do not go up
low interest rates, so the company can borrow money without paying a lot of interest
economic and political stability (= things remain steady and stable and there are no sudden changes in the economic and political situation)
a healthy/strong economy (= in good condition), and not an economy in recession (= in a period of reduced and slow business activity)
tax cuts (= tax reductions / lower taxes), so they can keep more of their profit. This often depends on government expenditure, e.g. The government will not be able to reduce taxes if public expenditure continues to rise.

Friday, June 10, 2011

Nice

Хавар болж сайхан хурын улирал ирдэг. Сартай шөнөөр гадаанаа гарч, энгүй талын чимээгүйд тайвширан зогсоход ногоо ургаж байна. Суг суг гэх энхрий чимээг чихээрээ биш, зүрхээрээ хүлээн авнам. Түүний хамт чи өөрөө өөртөө сонсогдоно. Улмаар бүгдэд сонсогдох болж, чи тийнхүү өөрчлөгдөхөд чамайг даган бүх ертөнц хувирна.

Saturday, June 4, 2011

Б.Ринчен - Нууцыг Задруулсан Захиа

Монгол улсын арван таван зургаан онд залуу оюутан байхдаа алс Ленинград хотноо Шинжлэх Ухааны Академийн Азийн музейд Оросын олон эрдэмтний Ази тивээс олж хуримталсан ховор нандин бичиг судар vзэж, тод монгол хуучин захидалд амар мэндийг асуун “хэлэх vг элчийн аманд бий” гэсэн vг цөөн утга битvvлэг байдагт нь их гайхдаг билээ.
Тэр дээр цагт захидалд гагцхvv тийм хvнээр явууллаа гэж уг мэдэгдэх зvйлээ элчид итгэмжилдэг нэг учир байсан байх гэж миний багш академич Владимарцов хэлдэг байлаа.
Хожим Ховдын хязгаарт ардын аман зохиол, нутгийн аялгуу тэмдэглэж, эртний бичиг vсэгтэй хөшөө чулуу сураглаж, өртөө уургын улаагаар явж байхдаа, Цорос овогтой, авдраараа дvvрэн хуучин тод монгол ном судартай Халтар өвгөнийд өнжин хонон саатаж, бичиг судры нь шохоорхон vзэхдээ “захих vг элчийн аманд бий” гэсний учрыг тэр хөдөөний тvvхч өвгөнөөс олж сонссоноо гуч шахам жил цээжиндээ хадгалж яваад, одоо vс буурал зохиолч болсон хойно эвлvvлэн бичиж, vзэгч олондоо уламжлах хvсэл төрлөө.
Арван долдугаар зууны vеийн манай ард тvмний тvvх, эмгэнэлт явдал олонтой бөгөөд сударчин хvн, судлан гvйцээгээгvйн учир “балар vе” гэдэг тэр эрин цагийн гунигт домгийн тоймы нь найруулан өгvvлбээс ийн буюу:
Баруун монголын Галдан Бошготын цэрэг, Манж Энх ыамгалан хааны цэрэгт Туулын зуун модны газар ихэд дарагдаад, зvvн гар хэмээх монголын хvчин мохож Орхон голын vерт авахуулан сарниж дутаасан Цорос омгийн Гөлөгдэй баатар цэрэг өрхийн хамтаар баруун зvг тэмцэн, говьд манжийн цэрэгт гvйцэгдэж, дийлсэн цэргийн хурц сvрт автагдан, арга буюу дагасан билээ.
Дайнд дарагдсан цэргийн Туулын зуун модны тэнд олсон шарх гvйцээж эдгээгvй, сэтгэлд тvмэн гашуудал зангирсан нь алдраагvй, манж ханы цэрэгт өнгөндөө дагавч, өшөө хорсол хөндий цээжээр дvvрэн байжээ.
Гөлөгдэй баатрын өргөөнөөс өртөө хиртэй газар, манж цэрэг хуарагнаж сvрийг бадруулагч гэдэг цолтой манж жанжаны луут туг жанжны өргөөний өмнө хээрийн салхинаа намиран, манж цэргийн эргvvл харуул хамаагvй хvнийг хуарандаа ойртуулдаггvй байлаа.
Сvрийг бадруулагч жанжин Фv гэдэг, бие өндөр туранхай чийрэг өвгөн өглөө бvр цэргээ сургууль хийлгэж, хахир дуут цэргийн бvрээ үлээж, манж цэрэг саран бай харвах, морин сургууль хийхийг хоньчин хvvхэд холоос сонирхон хардаг байлаа.
Гөлөгдэй баатар, Фv жанжнийд хааяа ирдэг болж, манж цэргийн ноён, өвгөн баатрыг ирэх бvр өргөөнөөсөө гарч угтан улам дотно байдалтай болсон мэт, саяхан дайсагнан байлдаж байсан хоёр цэргийн жанжин бие биедээ ижилсэн дасаж манж ноён, монгол шатар сураад, Гөлөгдэй заримдаа өнжин шатар нvvдэг боллоо.
Отог цэргээ удирдсан өвгөн Гөлөгдэй баатар, манжийн сvрийг бадруулагч Фv жанжинтай гэнэт дотно найртай болж байн байн манж жанжны өргөөнд айлчлан очдог болсонд, хөгшин залуугvй гайхавч, өвгөн баатар маань арай ч дайсанд зусардамгvй шударга журамт хvн, лав нэг учир бий гэж шаг шуг хэлцдэг болжээ.
Тэгтэл өвгөн баатар, сvр бадруулагч Фv жанжинг төрсөн өдрийнхөө найрт урин хуримлах чимээ гарч, зуутны тушаалаар аравны дарга нар, найрын хэрэгсэл, айраг цэгээ, цагаан идээ сархад бэлдvvлжээ.
Ийм цагт найр цэнгэл хийх гэдэг юу билээ гэж өвгөд эмгэд идэр цэргийн эрс бие биеэс асуун, арван зуун цэргийн даргаас лавлацгаавал "Өвгөн баатрын захиа элчийн vг" гэж зууны дарга битvvлэг инэмсэглэн илvv дутуу vг хэлэхгvй ажээ.
Болзсон өдөр тэнгэр цэлмэг, маш сайхан байжээ.
Манж цэрэг туг далбаа барьцгаан, өвч зэвсэглэж, сvрийг бадруулагч Фv жанжин хуарандаа буу талбин, торгон цэргээрээ хvрээлvvлж, Гөлөгдэй баатрын хvрээнд хvрэлцэн ирээд, өвгөн баатар, идэр залуугийн жавхлан бvрдсэн ганц хvvгээ дагуулан, хатантайгаа гарч, хvндэт зочинг холоос угтав.
Манж жанжин мориноос бууж, найрсаг байдлаар өвгөн баатрыг ёслон, арван ханатай улаан халзан хөлтрөгтэй өргөөнд нь оржээ. Жанжины цэрэг, баг багаараа жагсан, цэргийн дохионы бvрээ хангинаж, дарга нарын өндөр дуугаар тушаах манж цэргийн vг өвгөн баатрын хvрээнд дуурсаж, манж жанжны торгон цэрэг, өргөөний дөрвөн этгээдэд хvндэт харуул зогсов.
Гөлөгдэй баатрын тугийн дэргэд манжийн луут туг зоож, өвч хуягт, цэрэг, туг тойрон жагсав. Фv жанжны шадар бие хамгаалагч өндөр чийрэг хэдэн солоон цэрэг, жанжнаа дагаж өвгөн баатрын өргөөнд бэлгийн зvйлс барин орцгоож, удалгvй гаднаас сонсвол, сархад барин хөгжим өргөх чимээ сонсогдлоо.
Гөлөгдэй баатрын өргөөнөөс зайдуухан, саахалт хирийн газар нийтийн найр зарласан газар, найр хуримын гоёл чимэгтэй сайхан хувцастай хvн цуглан, өргөн талын тэр хэсэгт нь эмээл хазаартай хэдэн мянган морь хад мэт хантайраастай, хайцаг мэт тушаатай, хоймор талын асраар өвгөн баатар манж ноёдын суудал засаатай баруун талд отгийн өвгөд хөгшид, эхнэр, охид талын цэцэг мэт эрээн мяраан, цөм Гөлөгдэй баатрыг Фv жанжны хамт ирэхийг хvлээжээ.
Тэр завсар өвгөн баатрын өргөө гэрт эгшигт сайхан хоолойт эмэгтэйчvvд хундага барихад өргөх хуримын ая гvйцээгээд, зочныг хvндэтгэн сархад сөгнөж байсан өвгөн баатрын ганц хvv, нvдэндээ галтай нvvртээ цогтой Шуну, хаш хундаганд дахин архи дvvргэж, өвгөн баатар хундага тосон, жанжинд өргөх гэтэл, Фv жанжин нvд ирмэсхийв. Тэр дохиогоор хацавчийн хоёр талд жанжинаас нvд шилжvvлэлгvй зогсож байсан солоон баатарууд гэнэт ухасхийж Шуну Гөлөгдэй хоёрыг даран унаж, хаш хундага няц гишгэн, хурамхан зуур хvлж орхив.
- Көк тэнгэр, гэж цочин хэлмэгдсэн эмэгтэйчvvдийн уулга алдахад чийрэг манж цэрэг эгшин зуур аманд нь таглаа хийж гары нь хvлээд, том гэрт чив чимээгvй болж, гагцхvv ноцолдож амьсгал давхацсан хvний уухилах нь сонсдох ажээ.
Фv жанжны толгой дохимогц нэг баатар нь гадагш гарч, цэрэгтээ ямархан нэгэн тушаал өгөөд, эргэж өргөөнөө оров. Фv жанжин инээмсэглэн, хvлээстэй, амандаа таглаа шаалттай Гөлөгдөй, Шуну, өвгөн баатрын хатан охидын зvг хандаж
- Эрхэм гэрийн эзэн уучлах ажаамуу. Таны нууц аргад vл автагдахын учир жанжин миний бие урьдчилсан сэргийлэх арга хэрэглэсэн билээ. Эс чингэбэл, миний цэрэг даруй толгойгvй чөтгөр болох юмсанж. Би ч таны далд хорт арганд орж болзошгvй байлаа. Гагцхvv Энх амгалан хааны догшин сахиус Гэсэр Гуаньлооеэ ивээж таны явуулсан захиа бичгийн нэгийг өгvvлсэн нь задран мэдэгдэж, би хариу арга хэрэглэлээ.
Хараат тугаа сачану би
Хар бухын арьсаар бvрсэн
Бvрхсэн бvхvй дуут хэнгэргээ
Бvгдийн дунд дэлдvvлнэ би
Харь манж цэргийг тэр дохиогоор
Хавчин хядаж хуримлана бид
Урт хараат тугаа сачуна би
Үхрийн хараат тугаа сачуна би
Үй олны дунд дэлдvvлнэ би
Өстэй манж цэргийн тэр дохиогоор
Өрлөн хядаж хуримлая бид гэж нууц захиа явуулсаныг манай цэрэг элчийг барьж жанжны хамт над хvргэж билээ.
Төрсөн өдрийн найр хэмээн, манай манж цэргийн жанжин дарга нарыг урин ирvvлж, сархадаар согтоон хvйс тэмтрэх хэмээн сэм хуйвалдсан хорт хэргийн баримт энэ гэж өврөөсөө зурвас бичиг гаргаад, хvйтнээр инээмсэглэн цагаас өмнө сэжиг vл авахуулахын учир энэ бичгийг vлдээн, vсэг дуурайн хуулсан бичгииг шаламгайлан элчид өгч явуулсан билээ гэхэд Гөлөгдэй баатрын хvрэн царай барайж, Шунын зvг харав. Шуну тvмэн буруутайн шинж илэрч, толгой даран гагцхvv шvvрс алдав.
Манж жанжныг дохимогц, баатар нь Гөлөгдэй Шуну хоёрын амнаас таглаагий нь сугалаад.
- Та нар хашгираад дэмий, манай цэрэг байлдахад бэлэн, та нарын хашгирвал тэр чимээгээр танай энд цугласан бvгдийг дайран орж хядан ална. Та нар хамгийн тvрvvнд гэр хотлоороо алуулна гээд, Гөлөгдэй баатрын хатан, охид хvvхдийн амны таглааг суга татаад, хатны хvлээстэй гар чинэрснийг ажиглан хvлээсий нь тайлжээ.
Өвгєн баатар, хvvгийн өөдөөс хараад гунихарсан сул дуугаар:
- Хvv минь, яав даа чи, Дайн хөл ихтийн цаг, элчдээ итгэхгvй бичиг захидалд юунд итгэв дээ чи.
Шуну эцгийн өөдөөс харж чадалгvй толгойгоо дотогш даран:
- Миний тvмэн буруу. Очиж очиж, тэр захидал буруу гарт орно гэж мэдсэнгvй гэж шивнэн хэллээ.
Гөлөгдэй баатрын өргөөнд ийм явдал гарч байх завсар, гадна байсан манж цэрэг өвгөн баатрын ойр шадар хvний гэрт орж, нумны хөвч, сэлэм хураан авч, дуу тавьсан хvнийг ална. Гэрээс гарсан хvн ам алдана гэж чангалан тушаагаад, зэвсгийн сан, найрлах асрыг морьтон цэрэг бvслэн тэнд байсан хvнийг сууцгаа босвол харвана гэж, хотон дахь хонь шиг хашин хvрээлжээ.
Yл мэдэх манж тvшмэлийн vг, чимээгvй хэлмэгдсэн олны чихэнд харилхаг сонсдож, нэгэн хэсэг манж цэрэг, мориноос буугаад, монгол аравтын зуутны сэлэм хурааж авахад өндөр биетэй, өргөн цээжтэй, урт соёо сахалт нэг өвгөн мянгатан.
- Гэнэн залуу Шунын захианаас боллоо, гэж гашуудан хэлээд есөн vеийн мисир болд юлдийг ингэж хураалгахыг vзлээ гээд жийжvv мөнгөн хуйд нь нал эрдэнэ шигтгэсэн юлдээсээ адис авч, манж цэргийн аравны даргад өглөө.
- Закаанд илvv vг vгvй гэж бодоод, манж цэрэгт зам зуур баригдсанаа эс хэлсэн миний буруу боллоо гээд нэг залуу чийрэг цэрэг эр, хутгаа сага татан, өвгөн Эргилийн юлдийг авч сонирхон vзэж байсан манж аравтны хоолойн тус бариулд нь тултал шаагаад, мисир болд юлдийг шvvрэн авч хуйнаас суга татан, зэвсэг хурааж байсан манж цэргийг дайран орж агшин зуур хэдэн хvнийг цавчин унагав. Цоохор царайтай нэг солоон цэрэг морин дээрээсээ яаран эрээн нумаа шvvрч сумаа булцуунд нь хvртэл татаад харвамагц, хар хийж, хавирга яс нэвт цохих чимээ сонсдон араас нь туссан сумын зэв залуу эрийн цээжнээс гялсхийн гарч, хөөрхий залуу, юлдээ атган далайсаар ойчлоо.
Цочсон олон, уулга алдаж, манж цэрэг нум сумаа харвахад бэлдэн манж цэргийн дарга
- Гар хөдөлбөл цөмийг харван ална гэж хахир дуугаар хашгиран тушаав. Чингээд Гөлөгдэй баатрын өргөөний зvг нэг цэрэг давхиулж, найрын талбайгаас vхэгсдийг зайлуулах тушаал өгчээ.
Удалгvй өргөөний зvгээс нэг манж баатар давхин ирээд, өндөр дуугаар
- Чонос Гөлөгдэй баатар, сvр бадруулагч жанжин Фv, тэнгэрийн цэрэг сэлтийг хорлох муу санаа өвөрлөн, сэм хуйвалджээ. Эзний сvлд харж, буруу санаат муу хулгай Гөлөгдэй жанжны гарт тушаан өгчээ. Муу хулгайн хорхой мэт амь хэрхэн болохыг аюун эмээн хvлээ, хөдөлбөл харвана гээд манж цэргийн дарга нарт ямархан тушаал өгч, даруй өргөөний зvг довтлон одов.
- Көк тэнгэр тэнэг муу эм би, баатар ноёноон дайсантай элкэ нэгдлээ гэж килэнц хурааж явлаа.
Көөркий баатар ноён минь, көөркий баатар ноён минь гэж нэг өвгөн vнэн сэтгэлээс гаслан, олон хvний гашуудах чимээ зөөлөн салхинд хулс зэгсний шуугиан мэт, зарим хvн цг цг гэж гашуудан шагширч, зарим хvн гашуунаа шvvрс алдав.
Гөлөгдэй баатрын гэрт, хойморт нь эрхэмсэг сvр vзvvлэн лаглайж суусан манж жанжин, найрын талбайд будлиан гарсныг сонсож дотор эмээсэн боловч, цэргийн дарга хvрч ирэн, сэтгэл тайтгарах мэдээ сонсгосонд баруун хацартаа сэлмийн сорвитой хvрэн царайд нь ялсан баяр тодорч соёо хар сахал дорхи уруулын завжинд бахархах мишээл нуугдан, Гөлөгдэй баатрын зvг ширтэс хийж,
- Таны хар санаа өвөрлөснөөс болж, миний хэдэн цэрэг, эвтэй сайханаар найрсан найрамдах гэж ирээд, одоо амиа алдсанд vнэхээр гашуудалтай. Энэ цөм таны ял. Хэлтрvvлж vл болно. Самуун чагийн чэргийн чаажаар гvйцэтгэвээс, таны харъяат олны арван хvн дутмаас нэгийг чаажаар аваачин сvрдvvлж, хойчийн чээрлэл болговоос зохих билээ. Эх булингар ахул адаг тунгалаг байх ёсонгvй тул таны гэрийн хотлоор ял шийтгэл хvлээж есөн vе хvртэл албанаа зvтгэх хэрэг. Энэрэлт богд эжэн Энх амгалан хуандий хааны өршөөлт жарлигт, төрслvvг цээрлvvлэн, номхон иргэнийг илбин тахинуул хэмээсэн учир, таны цэрэг ардаас ял vл асууна. Гагцхvv таны нэгэн гэрийн төдийхнийг цэргийн цаазаар аваачиж ялсан баатартай тvмэн vед зvрхэлж тэмцэлдэх санаа сэдэхгvй болгохын тулд эхнэр хvvхдий нь нvдний өмнө хорон санаат хэргийн гол эжэн эцэг хvv хоёрыг зоосны нvхээр сvвлэн чаажлаад дараа нь хайртынхаа жовохыг vзэж сэтгэлээр тарчилсаны нь бодож vлдсэн хvмvvсийн нь жvгээр сэлэмдэн чаажилна гэхэд Гөлөгдэй Шуну, сэтгэл тvмэн тvгшvvртэй боловч, харь хvнд муугаа vзvvлэхгvй гэж, хоёр бага хvvхдээ тэврэн, хатуужиж суусан хатны царайг ажин суув.
Уг хэргийг vvсгэн сэдэвчилсэн эзэн би билээ.
Зvvн гар улсын цэргийг дарсан та нарыг хөгшин цэргийн эр би яахан боол мэт дагаж, зарц мэт сөгдөх билээ. Эр хvн гэрт төрөөд эрэлхэг баатраар дайсантай тулалдаж хээр vхэхэд гомдолгvй хэрэг. Харийн халдан тvрэмгийлсэн этгээдтэй зэвсэг барин тулалдахаас vл эмээх миний бие таны гарт ороод толгой авахуулахаас өчvvхэн ч vл зовно. Гуйх vг амнаас гарах нь тvмэн бэрх боловч vхлийн өмнө vг хэлж миний өвгөд дээдсийн гал голомт залгамжлах ганц хvv Шуну баатрын амь хэлтрvvлмуу гээд өвгөн Гөлөгдэй баатар Фv жанжны өөдөөс хариу юу хэлэхийг ширтэн хvлээв.
- Аав, яаж болох вэ? Эртний мэргэн ёс алдаж, элчдээ итгэлгvй эрээн захидалд итгэж, нууцаа задруулснаараа хамаг ялыг би ганцаар эдлэх ёстой. Эцэг, эх гэгч биеий нь төрvvлэхээс биш санаагий нь төрvvлэх ёсгvй. Зоосны нvхээр сvвлэж хэрчин тамлах битгий хэл, хvний ухаан хvрч бодож сэдэж олж чадах ахул тэрнээс илvv ялаар ганцхан намайг л цаазалж эцэг, эх дvv нарын амийг хэлтрvvл гэж Шуну, манж жанжны зvг мэхийн хэлэв.
- Төрсөн ганц хvvгийнхээ мууг vзсэнээс тvрvvлж би vхье, vр хvvхдийнхээ мууг бvv vзье. Эх хvн гэж байхгvй бол энэ ертөнцөд хvv хаанаас төрөх вэ. Гэнэн болгоомжгvй өсгөсөн нь эх миний л мянган буруу. Yр хvvхдийн минь оронд зоосны нvхээр намайг л сvвэлж цаазал, vр хvvхдий минь өршөө. Хөөрхий тэр минь алтан нарны гэрлийг ханатлаа vзэж амжаагvй яваа юм шvv гэж Гөлөгдэй хатан уярангvй дуугаар хэлэв.
- Манж жанжин тав ханасан байдалтай гэдийн сууж, баригдан олзлогдсон тэдний сэтгэлийн зовлонд бахархан харж нэгэн хэсэг дуу чимээгvй байснаа,
- Эр хvн нэгэн сэтгэл, нэгэн амтай байвал зохино. Улс төрийн хvнд ял хэлтрvvлж vл болно. Гагцхvv Гөлөгдэй баатрын өвгөд дээдсийн тахилга тасарч, гал голомт балрахын гашууныг бодон, нэгэн болзол тавьж, гуйн хvссэн ёсоор Шунын амийг хэлтрvvлье. Шуну, чи эцэг эх, дvv нарын толгойг өөрийн гараар авбал тэнгэрийн хишиг хvртэж эцэг хvv хоёрыг зоосны нvхээр сvвлэх ялыг өөрчлөхөөр барахгvй чамайг амьд vлдээж, Чонос Гөлөгдэйн гал голомт залгамжлуулъя. Миний санал нэгэнт тогтов. Yvнээс өчvvхэн ч өөрчлєх ёсгvй. Бvгдээр цаазаар авахуулах, Шуныг амьд vлдээхийг та нар зөвлөн тогт гээд, цаазаар аваачихын бэлтгэл хийх тушаал өгсөнд шадар баатрын нэг нь гадагш гарч, төдхөн манж цэргийн бvрээ хангинах чимээ гарав.
- Хэрэг нэгэнт ийм болсноос хойш, хvv минь зориг хатуужин, бидний толгой ав. Эр хvний жолоо урт. Чи амьд явбал, нэг учир бий. Битгий гутар. Сэтгэлээ хатамжил гэж Гөлөгдэй баатар Шуну хvvдээ энхрийлэн зоригжуулж хэлэв.
Би та нарын тvрvvнд толгойгоо авахуулъя гэж Шуну намхан дуугаар хэллээ.
- Тугалган жад мэт битгий зориг шантар. Yхлээс салсан хvн, энэ ертөнцөд байдаггvй. Чамайг амьд явбал, нэг учир бий гэсэн аавынхаа сургамжийг дага. Хvний гарт эцэг хvv хоёроо зvрх хагарам тамлуулахыг vзсэнээс хvvгийнхээ гарт vхье гэж бид санал тогтлоо. Эцгийнхээ тамлуулах эсэхийг vрийн минь зориг л мэдэх нь байна. Жанжин та хэлсэн vгэндээ эзэн болдог юм бол, Шунын биед гар үл хvрэхийг цэрэг олны өмнө амла даа. Биднийг цаазаар аваачин, Шуныг vлдээ гэж сэтгэл хатамжилсан дуугаар хатны хэлмэгц, Шуну, эцэг эхийн өмнө сөгдөн мөргөж,
- Эртний бичгийн ёс алдсанаас би та бvхэнд ийм гамшиг зовлон даллан ирvvлсэн болохоор би амьд явсны хэрэг алга. Энэ дэлхийд хvн болгосон хэмжээгvй ачтаныхаа өөдөөс юлд яаж далайх вэ? Яалаа ч сэтгэл төвдөхгvй нь гэж Шуну хэлэхэд,
- Yрийн сэтгэлээр төрvvлж өсгөсний минь ачийг санаж мэдэж яваа бол vхэхийнхээ өмнө эцэг эхийнхээ захисан сургаалыг дагах нь ёстой дээд элбэрэл гэгч тэр шvv. За хvv минь зориг хатамжил. Энэнийг давж гvйцээж чадвал ёстой хvv төрvvлсэндээ ээж аав нь бахадсаар vхнэ гэж эх нь хэлэв.
Аав ээжийн алтан сургаалыг өгvvлшгvй бэрх ч гэсэн чин их хайрлан сэтгэлээсээ хvндэтгэж яая гэх вэ дагая даа гэж зvрх алдан байж хэлээд манж жанжны зvг эргэж "би бэлэн" гэж сэтгэл хатуужиж хэлсэнд:
- Ингэвээс та нар харилцан хагацах ёс хийтvгэй.
Цаазын газар хvргэхэд жvй нь та нарын гарыг хvлвээс зохих бvлгээ. Зоригт баатрын гэр бvлийг хvндэтгэж гар хvлээсгvй явуулна гээд гарахад нь vvдний хацавчийн тэнд хоёр манж баатар, гэрийн гадна харуулын цэрэг vлдэн, сvрийг бадруулагч жанжин Фv, найрын талбайд шадар цэргээр хvрээлvvлэн очиж, Гөлөгдэй баатрын асарт цэргийн ноёдын хамт суув.
Найрын газар цугласан олныг манж цэрэг, гоё эрээн асрын өмнө этгээд нум мэт тойруулан суулгаад Фv жанжины тушаалаар манж цэргийн ноён, асрын өмнө гарч ирэн, Гөлөгдэй баатрын ял тоочин, тэнгэрийн хишиг хvртээн, хvv Шунын гараар дайчин улсын Богд эзэн хааны дайсан Гөлөгдэйн гэр бvлийг цаазаар аваачих жанжны тушаал сонсгов. Олон цөм хирдхийн цочиж, сvрт тушаалын vгийг чив чимээгvй сонслоо. Манж ноён нэгэн хэсэг дуугvй зогсоод, дахин өндөр дуугаар сонсгон өвгөн баатар Гөлөгдэй, хатны хамтаар гуйж, хvvгийнхээ амь хэлтрvvлэхийг хvсэн илэрхийлснийг сvрийг бадруулагч жанжин Фvлэ эеэ тогтоож, Шуну хvv, эцэг эх дvv нарын толгойг өөрийн гараар авбал амь хэлтрvvлэх зөвшөөрөл олгосныг мэдэгдсэнд, олон цөм цочин санаа алдав.
- Тэгтэл, өргөөний зvгээс манж цэргээр туулгасан Гөлөгдэй баатар, хатан хоёр бага охины хамт хvрч ирсэн асрын өмнө манж цэрэг тушааж тэднийг сөгтгөн суулгажээ. Цэргийн бvрээ татаж, нам гvм болсон олон хvний нvд, баярт зориулж барьсан гоё эрээн асрын өмнө сөгдөн дөрвөн хvний зvг ширтэн, манж цэргийн дарга, цаазын сумаар дохио өгмөгц Шуну, эцгийн  өмнө сөгдөн мөргөөд, өвдөгнөөс нь мөлхөн адис аваад босож сэлмээ далайн гялсхиймэгц өвгөн Гөлөгдэй баатрын толгой өнхрөн унав. Олон мянган хvний хөндий цээжнээс ганц хvн шиг санаа алдах чимээ сонсдож, эмэгтэйчvvд ханцуйгаараа нvvрээ халхалцгаав. Шунын өргөн цээжин дотор нь хорслын гал бадарч байгаа боловч, утаагий нь хамрынхаа нvхээр гаргалгvй, царай нь чулуун хvний царай шиг огт хөдөлбөргvй, гагцхvv нvдний харц туйлын хачин болжээ.
Эхийн өмнө сөгдөн, хормойноос нь адис аваад, доголон нулимс хацарт тогтсоны нь хараад, сэтгэл vл тvвдэх мэт байдал царайд мэдэгдснийг эх нь vзээд,
- Харьтанд муугаа бvv vзvvл. Хатуужин, тvргэл гэж зоригтой дуугарсны нь асрын өмнө чимээгvй хvрээлэн суусан олон элэг эмтрэн сонслоо.
Жаргал зовлон хамтатгасан буурал Гөлөгдэй баатрынхаа амьгvй биеийг нэг хараад, хатан хvзvv сунган, огцом дуугаар за гэж дуугармагц, сэлмийн жур хийх чимээ гарч хатны толгой дэргэд өнхрөн ойчоод, чихэнд нь нэг юм хэлж байгаа юм шиг наалдан тогтов.
Шунын дvv, vг дуугvй нарийхан хvvхэд хvзvvгээ сунгаж, хонгор vстэй толгой нь бага дvvгийн хормойн өмнө нvдээ харан ойчиход тав зургаан настай отгон бага охин, эгчийнхээ толгойг нvд цавчилгvй харан, хvзvvгээ сунгаад, хvvхэд хонгор хоолойгоор,
- Ах аа, миний энд хатиг гарсан юм, Хөндвөл их өвддөг. Энvvгээр цавчаарай. Хатиг битгий хөндөөрэй гараараа зааж хэлсэн нь амьсгаагаа дарж, чимээ аниргvй байгаа олонд тов тод сонсдон, зvрхийг шөвгөөр чичих шиг болов.
Отгон охины толгой ойчмогц, манж цэргийн бvрээ хангинаж Шуныг манж цэрэг дарга дундаа авч, өглөөний мандах улаан нарнаар элэг бvтэн айл байсан бага vдийн нарнаар өнчирсөн гэр өргөөнд нь хvргэж өгсөн билээ. Нууцыг задруулсан захидлын гайгаар Цорос Гөлөгдэй баатрын нэгэн гэрийг хvйс тэмтрэн хядсан тэр явдлаас хойш өвнөд эмгэд, хvйсийн говь гэж тэр нутгийг нэрлэдэг болсон гэдэг хуучны vг бий.
Шуну яасан бэ гэвэл, тэр шөнөдөө хэдэн цэргийн хамт оргон босож, манж цэргийн ганц нэгээр бvлгээр явахад нь хядан устгаж, сvрийг бадруулагч Фv жанжин ч гадагш гарах бvр, хамгаалах баатар цэрэггvй гарахаа байж, Шуныг уулын хулгайч гэж амьд барьсан хvнд тvмэн лан, толгойгий нь хvргэж ирсэн хvнд таван мянган лан шагнана гэж зарлавч, амьсгал тасартлаа өшөө зангирсан Шуныг барьж санаа амарч чадсангvй, өдөр бvрийн цэргийн мэдээнд хэд хэдэн амь хохирсныг хөмсөг зангидан сонсож, "уулын хулгай" хэзээ надаас хариу авах бол? гэж манж нутаг эгэх зөвшөөрлийн бичиг алс Бээжингээс хvлээсээр байсан гэж урьдын гунигт домгийн vг сонссоноо энд чадан ядан эвлvvлэн бичлээ.

Б.Ринчен