Sunday, August 11, 2013

Б.Ринчен - Гүнж

Хэрлэн-Барс хотоос тэр жил
Хэдийн санасан сvм юутай хол
Намрын өдөр даан ч богино
Намайг яаран довтолж явтал, 
Гvнж чиний сvмийн тэнд 
Гvн шөнө vvлэн чанадаас
Эвдэн нураасан хэрэм
Эзэнгvй өнчин хуучин сvм 
Шуугих хөгшин модон
Шуналт хар харгисыг зvхэж, 
Сvvмэлзсэн саран гэрэлд
Сvмийн нураг тvмэн гунил, 
Хааны хатуу зарлигаар 
Харгис төрийн бодлогоор
Гаслангаар нөхцсөн гvнж, 
Гашуун тvvхээс чинь дурдаж, 
Эзэрхэг харгис төр сөнөж, 
Эрх чөлөөтэй монгол vvсэн
Алсын Кремлийн уриа цууриатаж,
Ард тvмэн ард тvмэндээ
Эв хамт ёсыг туслан бvтээж,
Эгэл олны зориг бадарсан
Yнэгэн харанхуйгаар гараад
Yзэж дайрахыг зорьтол
Тvлээний балар замаар
Тvнэр харанхуй болж, 
Санасанчилан хvрвээс, 
Саран гэнэт гарч гийлээ
Ухаж бузарласан булш
Унаж хөсөрдсөн хөшөө
Ширчигнэх шөнийн жавар
Шийтгэхийг нэхэх мэт, 
Юутай гашуун vзэгдэл
Юутай гаслантай вэ
Эр нөхрөө хороолгосон, 
Зовлонт эх хань чамайг
Зовон энэлснийг санан бодоход
Yvрдийн жаргалын нар мандан 
Yнэн ёсыг дээдлэн хvндэтгэж
Хvн хvндээ нөхөр хань 
Хvсэлт ах дvv болж
Санаа хvч нэгтгэн байгуулах
Сайхан эрин юутай бахтай.

Өгvvлэх ину: Тотгоны бvслvvрээс өрхийн оосор аяархан тайлах шиг болж, дээвэр дээгvvр нэг хоёрын зэрэг пид пад хийгээд, уг татсан хvн хэдий болгоомжловч, баахан чимээ эрхгvй гаргаад, өглөө бvр тогтмол гардаг тэр дуу чимээнээ гvнж хэдийн дассан тул сэрээд нvдээ нээлгvй чагнан хэвтэж байлаа.

Уудам их хээр талын монголчууд, хан харцгvй эртлэн босдог тул, манж дайчин улсын богд эзэн хааны гvнж ч гэсэн, монгол газраа Дархан чин ван Дондубдоржийн хатан болж, их ямба эрхтэй хvрч ирсэн авч, улс монголын тэр ёсыг зөрчилгvй, өглөө эрт өргөөний өрх сөхөхөд татгалздаггvй, аягач хаалгачийг манасан гал тvлэхэд хориглон хойшлуулдаггvй, газрын ёс, нутгийн заншилд нийлvvлэн дагах тул, шаа хөшгийн цаанаас чагнан хэвтвээс, өрх аяархан сөхөгдөж, торгоор бvрхсэн эсгий vvдийг хvн чимээгvй өргөсхийн орж ирэх шиг боллоо.

Зөөлөн ултай монгол гутал ширдэг хивс дээгvvр гишгэлэхэд шар шар хийх чимээ, их өргөөний мөөрөн шалын мод, гэрийн ханын мод, сайхан сийлбэртэй зандан монгол орны модоор дамжин, гvнжийн чихнээ дэр нэвт нэн тодхон сонсдож, алхах хөдлөх тэр чимээгээр хайртай аягачин Сувд хvvхнээ хэдийн таньжээ.

Эр нөхөр, энхрий vрээ гашуунаар алдаж бие сэтгэлийн зовлонд нэрвэгдсэн эзэгтэйдээ ээлж жасаа оногдсон хоногтоо нэнд хичээнгvйлэн vйлчилдэгий нь гvнж эс андах тул, өрх сөхөж гал тvлэхийн өмнө, дээрээс буух жигvvн хийд цохиулуузай гэж, хөнжил унжсан байвал алгасалгvй vзэн засдаг заншилтайг мэдэх учир, нvд анин, унтагч болон хvлээдэг vнээр, чимээ гаргаж сэрээхгvй гэж машид болгоомжлон гvнжийн лавиртай орны өмнө хvрч ирээд, шаа хөшигний хормойноос дарамт болгож зvvсэн алтан чимэг аяархан хангинасхийж, торгон хөнжлийн унжсаныг чимээгvй засах байдал мэдэгджээ.

Тэгээд нэгэн хэсэг чимээгvй болсонд, чагнатал гvнжийн өөрийн амьсгаа, Сувдын зогсож аяархан амьсгалах чимээ сонсдож, гvнж өөрийн богино амьсгалыг тvvний талбиун амьсгалж байгаатай зэрэгцvvлж бодвол, юутай урт уужим амьсгаатай хvн бэ. Тийм сайхан цээж хэнхдэгтэй хvн, ийм сайхан амьсгаатай байх нь аргагvй, тvмэн зvй гэж бодонгуут, тvг-тvг тvг-тvг тvг гэж жигдгvй цохилох зvрхнийхээ цохилтыг дэрэндээ наалдуулан хэвтсэн чихэндээ сонсож, Сувдын эрvvл эсэн зvрх, өвчин зовлонд нэрвэгдсэн миний энэ хөөрхий муу зvрхний тvгшиж байгаагийн дэргэд том хэнгэрэг цохиж байгаатай адил байна даа гэж бодтол, модон шал, модон ороор дамжиж гvнжийн зvрх цохилох чимээний хажуугаар бас нэг юм лvг, лvг лугшиж байх мэт. Атар газрын цэцэг, арван тавны сар шиг энэ сайхан монгол охины эрvvл саруул биеийн цэвэр сайхныг бодоход чийрэг эсэн зvрхний нь лугшин цохилох нь санаа дагаж чихэнд минь дуулдав уу? гэж бодож хэвтэхэд нь тэр маш гоо сайхан биетэй, бундгар сайхан хөхтэй, цогтой хvрэн улаан царайтай, интоор мэт улаан уруултай, гялалзсан галтай торомгор хар нvдтэй, зурмал мэт сайхан хөмсөгтэй, ихэмсэг мэт бөгөөд хөөрхөн сайхан монхор хамартай, хvсэх мэт орь залуугийн vзэсгэлэн төгс Сувдын бие аниатай нvдэнд нь ив илхэн vзэгдэх мэт санагдаж, энэ жаал хvvхэд хvртэл намайг өрөвдөн харж байна гэж бодохунаа хvнд муугаа vзvvлж, муухайгаа дуудуулах дургvйнх төрийн эм хvний сэтгэл нь хөдөлж, Сувд, намайг бvv хар, намайг бvv хар, бvv өрөвд! гэж хашгирмаар авч биеэ барьж огт ажиггvй болбаас, Сувдын сэмхнээ сvvрс алдах чимээ сонсдож, шаа хөшгийн хормойн алтан чимэг vл мэдэг хангинасхийгээд ширдэг хивс аяархан ширчигнэж алхах чимээ гарч, тулганд аргал өрж сэмхэн vлээх чимээ гарлаа.

Тэгтэл удалгvй аргалын vнэр ханхалсхийгээд, өргөө гэрийн том vvд сөхөсхийн өргөгдөөд, босгоноо аяархан пад хийж буух чимээ гарсанд, шаа хөшгийг халхлан сvvдэрлэсэн хvvшнээс харваас, их өргөөнөө нэг ч хvн vгvй. Ган тулганд аргалын гал чимээгvй бадран асаж илч нь гvнжийн орноо шаа нэвт харван тусах нь мэдэгдэм бөгөөд маш таатайхан ажам.

Их өргөөний баруун талд Дархан чин ван Дондубдорж агсаны суудаг асан олбог ширээний цаана цацагт лавирын дор гоё монгол ор, малгайн тавиур эзэнгvй өнчрөн, дэрийн дэргэдэх бяцхан ширээнээ баримтагтай дугтуйтай хэдэн ном, мөнгөн дугтуйтай бийр, бэхийн зууруул, бичгийн мод хураалтай байгааг vзвэл, эзэн нь гар хvрээгvй удсан шинжтэй.

Өргөөний хойморт таван өнгийн торгоор тун чадалтай зохицуулж хийсэн лавирын дор гайхам уран сийлбэрт таван өнгийн будаг, алтаар янзалсан vзэсгэлэн төгөлдөр монгол гvнгэрваанаа өвгөн хутагт өндөр гэгээний өөрийн мутраар бvтээсэн цутгамал зурмал нандин бурхан цөм гэгээнээс Дархан чин ванд бэлэглэн өгсөн зvйл! Бас өвгөд дээдсээс уламжлан ирсэн монгол, нангиад, энэтхэг, төвд, балба, мармаа, солонгос урчуудын бvтээсэн алтан суварга чодан монгол батад агч буюу Ставира ч хэмээн энэтхэгээр нь нэрлэдэг бөгөөд, хожим лам нар монгол хэлээ хоёрдугаар зэргийн хэл гэж нэрлэдэг болсон арван зургаан архадын гайхам уран цутгамал дvр, гоё хvрд, найман тахил, хонх, очир, гал мандал бадарсан гурван толгойтой гурвалжин суурь тосгууртай, орой дээрээ очиртой тагтай алтан гавал хас тэнигэр, алтан, мөнгөн, хvрэл, зандан зааны соёогоор хийсэн найман тахил, есөн эрдэнэ, хvжний онгоц, бойпор, хvлис, бумба, хажуу талаас нь ташуурлан харвал догшидын дvр маш нарийн сийлсэн нь vзэгдээд, эгц урдаас нь харахад шулга гилгэр өнгөтэй хvрэл толь, дуугаа хэд дахин авалцдаг сонин хийцтэй монгол дэншиг, есөн эрдэнийн шигтгээтэй бишгvvр зэрэг тахилын хэрэгсэл, зарим нь Дархан чин вангийн орчим vеийн урлал боловч хоорондоо бахтай гайхам зохилдож их өргөөний сонин гоё чимэг болсон нь хэдийвээр азийн өөр хэл сурталтай, харилцан алсалсан улсад урьд хожим бvтээсэн зvйл боловч уг сурвалж нь нэгэн их төвөөс тэдгээр бvх улсад цацран тvгэж нийтийн соёлын хvртээл нь болоод, vлгэр сайхан домог ариун санаа, чин зорилгоор тэдгээр улсын олон vеийн уран бvтээлч авъяас их билэгтийн уран сэтгэлийг хөгжөөж саналыг бадруулсан сонин шинж байдал илэрхий бөгөөд тэр олон vеийн улсын урчуудын өв тэгш сайхан бvтээлийн дээжээс ингэж хооронд нь бахдам таатайгаар зохилдуулан нэгэн бvрэн бvтэн иж болгож өргөө гэрээ чимсэн эзэн нь улс тvмний урлагийн зvйлийг танин эрхэмлэдэг сvрхий өндөр их соёлт улсын бичгийн хvн байж дээ гэж таашаан vзмээр.

Гагцхvv, тэр өргөөг тэргvvлж байгаад эзэнгvй болсны хачин шинж юм юманд нь vзэгдэн, гал голомтондоо аргалын гал бадраасан ган тулгатай, хоймортоо ном тахилтай, авдар vхэгтэй, зvvн баруунаа ор, олбог суудалтай, vvдний зvvн талд сонин сайхан эргэнэг, угаагуур, баруун талдаа эзний эмээлийн тавиур сэлт, тохилог өргөө гэрийн хэрэгсэл буй авч амь оруулдаг сvнс нь vгvй болсон юм шиг Гvнжийн нvдэнд аа хулхаа, хангай хоосон болсон ч юм шиг, өргөө дvvрэн юм бvр нь эзнээ vгvйлэн өнчирсөн ч юм шиг санагдаж аягvй эвгvй мэт vзэгдэж, зvрх шимшрэх мэт болжээ.

Өглөөний намуун сайхан тэр vеэс, их өргөөнөө шаа хөшгийн цаана хэвтэж байгаа гvнжийн бие туранги болсон нь хөнжлийн цаанаас мэдэгдэж, сэтгэлийн зовлон биеийн өвчнөө нэрвэгдсэн бөгөөд, нар салхи ерөөс төдий л vзээгvй хот суурин газрын хvний байдалтай ядарсхийсэн цонхигор цагаан царайд нь урьд сvрхий vзэсгэлэнтэй асан шинж илэрхийн дээр хөмсөг, аньсан нvд, жимийсэн нарийн уруул, монхордуу шиг хамрын нарийн самсаанаа vе улиран хvн захирч сурсан удамтай шинж бvхvйг нарийвчлан ажиглах ахул, монгол vлгэр туульд Дайван хаан гэж гардаг нангиад Дайман улсын төрийг мөхөөж, улсын цолыг дайчин гэж халсан хамниган гаралт манж нарын хаад, луугийн ширээнээ сууж, төр эзэлсэн цагаас хойш эртний монгол хаадын Алтан ураг гэдэг Хий од яст Боржигин омогтны vр нь бөгөөд нангиад тvмний олон мужийн аль цэвэр эмс охидоор эхнэр хийж, vе дамжсаар урьд цагт Хянган нуруу Голмин шаньян алин гэдэг Урт цагаан уулын хөвч сарьдгаар хэрэн нутаглаж, урцад оршин суудаг асан өвгөд дээдсийнхээ ан занг халж, нангиадын хөх шавар тоосгон орд харшид суух болсоор, урьд зуны ээм халуунд халж, өвлийн тасхийм хvйтэнд хөрж, урцан дахь задгай гал, ойн цоорхой тvvдгийн утаанд нялх нярай, vйсэн өлгийтэйгээс утуулж байдаг хөрстэй хvрэн царай нь давуу соёлт нангиад монгол нагац нараа даган өөрчлөгдөж, алах талах ан олз шагайж явдаг ойн гөрөөчний номгvй догшин ширvvн нvvр, нvд нь ондоо болж ирээд, ямба нь хэтэрч, яс нь зөөлөн булбарай, эрх танхил болсоор, манж хааны ураг төрөл, дайчин улсын нагац гэж Айсан Гиоро омогтонд охид эмсээ хатан татвар болгодог манжийн сурвалжит омог Йехе нарын зээ нь байна гэж гvнжийг Айсан Гиоро омогтой хvрэн бvстэн, Йехерана омогтой улсын нагац нарыг vзсэн хvн андахгvй таних асанжээ. Yvнийг vл өгvvлэн, өгvvлэх ину:

Их өргөөнөө гоё ган тулганд хөх аргал дvрэлзэн асан, таатай халуун илч нөлөө нь зvг бvр тvгэн өрхөөр гаднаас атар монгол хээрийн өглөөний өвс навчны vнэр ханхлан орж ирээд, алсын адууны унгалдах, болжморын жиргэх нь гvнжийн чихнээ сонсдож монгол газар он удаж, хэдийн дасал болсон эл дуун чимээний зvйлийг чагнанхан, хагас зvvрмэглэн, хагас сэрvvн ах байдалтай, нvд аньсан хэвээр хэвттэл, хөндий цээжнээ элдэв бодол төрж зvvдэн адил юм санагдаж, алин ану зvvд, алин ану цээжний болохыг ялгахуйяа бэрх болжээ. Yvнээ эртний нангиад гvн ухаантан Жуанз, эрвээхэй болж нэгэн өдөр зvvдлээд, сэрэнгvvт эрвээхэй нь би юv, би нь эрхээхэй юv? гэсэнтэй адил болох нь шив дээ гэж бодтол зvvднээ мэт инээмсэглээд Жуанзыг санасны замаас бага насаа Бээжин дэх орд харшид өдөр бvр тайлбарласан дөрвөн бичиг Амбалингу эмэг эхийн авгаар заалгаж байсан нь гvнжийн сэтгэлд нь оржээ.

Том усан болор шил зvvж, бичгийн хvний малгай өмссөн тэр өвгөн багшийн хичээл зааж суухад хvр хорхой хэвтсэн адил өтгөн хөмсөгтэй, ширvvн царайтай, ихэмсэг сvрлэг байдалтай эмэг эх хааяа орж ирээд ач охиноо сvрхий хардаг байсныг бодоход, хөшгийн цаанаас одоо чиг ширтэн харж байгаа юм шиг дотор сонин боллоо. Yvнээ гайхаж, нvд нээсхийтэл, орон дээрхи лавири, орны хажуу дахь шаа хөшиг, тvvний цаагуур улаан унь, цагаан эсгий дээвэр харагдаад, аль хэдийн нас элэгдсэн Амбалингу эмэг эхийн сvртэй дvр, нvд ирмэх зуур vл vзэгдэх болбай.

Гvнжийн сэтгэл элий балай мэт болж, элдэв шалдав эрт дээр өнгөрсөн юм санаанд орсоор, насан залуу, гэнэн цагаан ах vес, дөрвөн бичиг таван номын vсэг утгыг авга багшаар заалгаж, бичгийн сурлагаар бусад олон эхийн гvнжийг огт дагуулахгvй болсондоо бахдаж явсан нь саяхан шиг санагдах бөгөөд, богд эзний хувийн өтгөс сайд, гадаад Монголын төрийг засах бодлогонд хэрэглэсээр санал нийлэн, айлтгаж, зарлиг ёсоор болгосон мэдээ сонсонгуут эцэг эхийн ач хариулж, өвгөд дээдсийн өмнө шударга журмыг гvйцэтгэнэ гэж бодон явснаа нэхэн санахад юутай гашуун. Биеийг бусад олон гvнжээс илvv хувьтай гэж бодсон юутай эндvvрэл.

Ордон дахь манж эмэгтэйчvvд нангиадыг бодвол, ой хөвч, тайга сарьдагийн хамниган манж гөрөөчин аймгийн эрхтэй чөлөөтэй байдлаас нилээд vлдэцтэй нангиад эмэгтэйн адил, хөлөө бага балчраас боохгvй, явах харьцах нь хvртэл илvv чөлөөтэй авч, Мин улсын хаадын ордон дахь журам нангиад гэр бvлийн чанд ёс, мөн нөлөө vзvvлж, ордноо хааны өчнөөн төчнөөн бага хатан Фэй, татвар эмс, тайган хэмээх агт хvмvvсээр харгалзуулан дэмий л уйтгарлан сууж, ордны гортигоос гадагш гарахгvй, юм vзэхгvй идэх уух, энэ тэр дотоод гэрийн хов жив хөөцөлдөх төдийхөн хөл хорьсон битvv аж байдал, бvрхэг явцуу мэдлэгтэй агаад, олон эхийн гvнж дотроос ямар нэгийг эзний хувийн сайдын, санал төрийн бодлогоор дайчин улсын ямар нэгэн гадаад аймгийн төрийн эрс зvтгэлтнээ сэтгэлий нь нааж татах буюу эрхшээлдээ оруулах гэж гэргий болгон төрийн барилдлагаар атган баримтлахыг тогтмогц тэр далд мэдээ эчнээ шийдвэр төдхөн задарч дотоод ордноос нэг хэсэг гагц шивэр авир ярилцдаг байжээ. Оюун царай болхидож, төрийн бодлогоноо vл хэрэглэх учир ордны ёроолд нас өтөлж эр ч олдохгvй, тайганд ээрvvлэн өдөр хэрхэн өнгөргөхийг мэдэхгvй, дэмий л сэм, тайгачуулыг хахуулилан заяа бодогч төлөгч эмсээр зvvдээ тайлуулж, заяагаа бодуулж сэтгэлээ сэргээн, энэ тэр арга дом хэрэглэн цаг тvлхэж, өдөр өнгөрөөж төлөгч заяа бодооч эмсээс шар хотын хэрмийн цаана, дөрвөн далайн хооронд юу болж байгаагийн элдэв цуурхал сонсож тvvгээрээ дэлхий дахины байдлыг танин мэдэв гэж суудаг ордны ёроол сахисан хөгшин гvнж, өтөлж яваа олон бага хатад цөм өдрийн од мэт ховор тэр тохиол, гvнжийг гадаад аймгийн сурвалжтанд бэр буулгах явдлыг их л шохоорхдог ажээ.

Залуу гvнж цөм тэр хөгшин гvнж, эмгэрч яваа бага хатны хvрээнд орших тул, тэдний адил ордны хоригдол болохгvй асан, гадагш гарч хvн болж төрсөн завшаанаа бvрэн эдлэх асан гэж, ордны дотоод байдал суудалтай танилцаж юм ухаарах оюуны ам нээгдэх бvр хvсэн байдаг байжээ.

Монгол сайд Дархан чин ван Дондубдоржид гvнжийг хатан болгож, сайдыг дайчин улсын дөрөвдvгээр тавнан Гvрэн-ий эфv болгох чимээ ордноо цахилгаан мэт хурдан тvгэж, бага хатад, гvнжийн эх Амбалингу эмэг эхэд нь баяр хvргэцгээж, тэр монгол сайд ямар хvн бол? Залуу сайхан эр vv? Тэгвэл гvнж их заяатай ажээ. Хөгшин бөгөөд царай муутай муухай хvн vv? Тэгвэл гvнж хөөрхий болжээ. Зарлиг дагахгvй байж vл болно. Хөгшин эрийг голох эрх ордны дотоод журамд байдаггvй гэж шивнэлдэн гvнжээс тэр хувь заяат хvнээ vзэв vv? Yзэж бараагий нь харж, дөрөвдvгээр эфvгийн байдлы нь мэдэх өдөр ойр уу гэж дотоод ордноо өдөр тутмын уйдам тогтмол хэмжээт байдал, залхууравч зайлшгvй хэвшлээс ангид сонин явдал тохиолдсонд хатан Фэй, бусад гvнж сонирхоцгоосонд, гvнж өөрөө ч сэтгэлий нь орчин олны эрхшээл нөлөө vvсэж бас л тэр монгол сайд ямар хvн байдаг бол? хэмээн vдэш өглөө бодох болж, дvр бараагий нь vзэх хvсэл төржээ.

Ингээд тэр хvсэлт өдөр тохиолдож монгол сайдын хатан зоригт сайхан царай, зусардахыг мэдэхгvй бөгөөд бvргэд адил ширтэж сурсан, ер хvнийг нэвт харж цээжин доторхи бодлыг ганц ширвэнгvvт мэдэх адил хурц харцтай, маш сэргэлэн галтай нvд, цог жавхлант сайхан тэгш бие цогцы нь шаа хөшгийн чандаас харахдаа өөрийн эрхгvй бахархан бас бахархсандаа ичингvйрч, ийм хvнийг зарлигаар сэтгэл явдлы нь дайчин улсын төрийн бодлогонд нийцvvлэх vvрэг хvлээн авсандаа баярлах эмээх сэтгэл хослон vймцэж ах vес Амбалингу эмэг эхийн зvг эргэж харваас, царай дор маш сонин байдал илтгэгдэж, гvнжийн баярласанд буруушаах мэт эмээсэнд, өрөвдөх мэт битvvлэг гашуунаа мишээсхийж, орчлонд удаж, юм их vзсэн нvдэнд нь энгvvн өдөр энхрийлдэг ач охиноо тэр өдөр их л хайрлан, төлөөнөө ийн зовнисон шинжтэй асан ажээ.

Тэр орой унтаар одохын өмнө гvнжийн баруун хацрыг vнсэхдээ

- Төр төмөр нvvртэй шvv, хvvхэн хонгор минь гэж хэлснийг нэхэн санаваас урт насалсан уужим саруул ухаант буурал эмэг эх нь хашир ухаан хайртай сэтгэлээрээ гvнжийн нас явдлын хэтийн төлөвийг зөгнөн мэдсэн ажээ.

Дөрвөн ном, таван бичиг зааж, тvvний доторхи ёс журмыг тэсгэлгvй бахдан биширч хvний гол эш ёс нь тэр гэж vздэг бөгөөд, хvний чанар язгуураас сайн гэж хvнийг маш эрхэм болгодог агаад, бичиг шунаг учир эзний алба хаахгvй Иехенара омгийн өвгөд дээдсийн буян, богд эзний хишиг миний насанд бардаагаар хvрэлцэм албан тушаал, ашиг завшаан эрж орчлонгийн улаан тоосонд хутгалцалгvй сайд эрдэмтэн ихэс хvмvvсийн бичиг зохиол vзэж, сурлага асуулгаа нэмэгдvvлж, хvн болсон хэргээ бvтээсvгэй гэж ярьдаг авга багшийн оронд нэгэн өдөр гvнжид эзний хувийн сайд Айсан Гиоро омгийн ихэс өвгөн ван, тусхайлан гvнжтэй сурсан уулзаар ирж, бишрэм ихэмсэг төв байдал эрхэм ёсны vгсээр залуу гvнжийн төрд зvтгэх санааг урамшуулан хөгжvvлээд, их хvрээнээ суугаа зарлигийн манж амбан бол тvvний дэд болох монгол сайд Дархан чин вангийн хатан тэр бvр уулзаж байх нь эвгvй.

Yvнд зарлигийн амбан гvнж хоёрын хооронд төрийн төмөр шижим болох нэгэн итгэмжит сайдыг гvнжийн бие сувилах эмч Дайфvvгийн тэргvvн их эмч хэмээн явуулж, чухал яаралтай зvйл гарвал гvнжийн бие сувилах ховор эмийн зvйл нийслэлээс ирvvлэх нэрээр тэр гvнжийн /шадар эмчийн тэргvvн/ шууд нийслэлийн газар, богд эзний хувийн сайдууд уламжилж, харилцан тогтоох зvйлийг гvйцэтгэнэ. Богд эзний төрийн бодлогыг гадаад аймагтаа нэвтрvvлэх зарлигийн амбан ч гэсэн далдуур илэрхийгээр эзний нууц хувийн сайд бөгөөд эмчийн тэргvvн Ие Дайфvvгийн vгнээс хэрхэвч гарах эрхгvй тул тvvний vг зарлигийн адил болно. Хэрхэвч тэр нууц хувийн сайдын заавраас зөрчиж болохгvй сvслэн дагаж гvйцэтгэн гvйцэтгvvлбээс зохино. Тэр Ие Дайфvv, эмийн зvйлийг мөн сайн төсөөлөх бөгөөд, богд эзэн ч гэсэн төрийн их нууц хувийн тэр сайдын vгнээс vл гарна. Бас тvvгээр ч vл барам, ие омогт хvн тул, гvнж чиний нагац даруй мөн гэж сvр ихэмсэг өвгөн сайдын танилцуулсан тэр Ие Дайфvvг санахад, яс хавтайх шиг болох ажээ.

Гvнжийн сэтгэл зоригийг алхам алхамаар атгаж эрхэндээ хураасан нь, өөшинд орсон загас жараахай өөшнөөсөө гарч vл чадахын адил, хичнээн оролдовч гагц эмэгтэй хvн нарийн бодож боловсруулсан төрийн эчнээ далд аргын эрхшээлээс мултарч чадахгvй. Ие Дайфvv, гvнжийн vг хэлэх байтугай, дугуй чимээгvй болох буюу яахын хариулахыг vл мэдэх байдлаас хэдийн учрыг мэдэж өөрөө өөртөө зохих гаргалга хийж авдаг бөгөөд сайн ааш сайхан оёг орох vеэс, гvнжийн авга багшийг шоолон өгvvлэх нь:

Чиний авга багш бид хоёр, цөм нэгэн Йехенара омгийн хvн, Ганц чиний авга биш vнэнийг хэлбэл бичгийн vvднээс vзэж, Кvнз багшийг заан эртнийг дууриах ёстой гэж бусдыг сургах дуртай. Бид эртнийг дууриахгvй биш, дууриах газар дууриалгvй яах вэ. Ганц дууриахад учир бий. Тэр учрын тухай би хэдийн чиний авга багштай нэгэн омгийн хvн авч, санал нийлэхгvй төрийн vvднээс vзнэ.

Манай дайчин улсын тулгар төр байгуулсан тайзv, хаас, монголын Их Юан улсын судрыг тусгайлан манж болгон орчуулж, Мин улсын төрийг халахад Юан улс урьд Алтан улс Сvн улсын төрийг хэрхэн халсан дууриалыг vзсэн билээ.

Төр төмөр нvvртэй гэж монголчууд хэлдэг. Тэр тvмэн vнэн vг, чиний авга багш санго уншвал санаа муутай болно гэж инээнэм билээ. Төрийн хvн төмөр нvvртэй, санаа муутай, ер төрөл садан амраг янаг хvний ёс хоёр хоорондоо нийлдэггvй vхрийн эвэр мэт хоёр тийшээ чиглэсэн ёс. Чиний төрийн гvнж болсон тул төрийн ёсны зарим зvйлийг эрхгvй төсөөлбөөс зохимой.

Төрийн алба хаадаггvй чиний авга багш, эртнийг дууриана гэж, сархад халаалган сайхан цэцэрлэгт сарын гэрэлд шvлэг зохиол, эртний Хан улсын Ли Тай Бо мэтсийг дууриах дуртай боловч, тэгж тэгж /эртнийг дууриан/ жаргадаг нь хvний vнэргvй болсон санаа муутай гэж хараадаг бидний ачаар тэгж жаргаж байгааг бичгийн тэр тэнэг яахан бодож олох ажээ.

Төрийн vнэргvй авга багш чинь биднийг тэгж бодох нь нэг ёсонд бас зөв. Төрийн хvн, төрийн vнэр алдах хvний vнэргvй болбол төрийн хvн биш болно гэдгийг тэр бичгийн тэнэг ухаарахгvй байгаа хэрэг. Тэр хvн, төрийн хvн болохоос айдаг бол төрийн хvн бид чиний авга багш шиг бичгийн тэнэг буюу тvмэн иргэн шиг хvн болохоос айдаг. Төрийн хvн биднийг vгvй болоход Манж дайчин гvрэн vгvй болно. Тvvнийг тэр бичгийн тэнэг ухаарахгvй байна.

Эртнийг дууриахдаа, бид Санго гэдэг гурван улсын бичгийг бахдан vзэж, Цооцоог ихэд сайшаадаг. Гvнж авга багшийн сургаалыг дагаж тэр сонин сайхан бичиг vздэггvй ч байж болно. Гэвч зарлигаар тvvнийг манж vгээр орчуулсныг бодохул, манж бичгийн утгач сайдын дотор гvнж чиний авга байгаа нь илэрхий, багштай энэ тухай санаа нийлэхгvй хvн байгаа нь илэрхий, Гурван бичигт, Цооцоогийн нэгэн явдлыг дурдсан нь тvvний цэрэг дарагдаж, амуу цалинг удтал олгосонгvйд цэрэг сэтгэл хувьсахад хvрсэнд Цооцоо сангийн сайдыг амуу будаа талбин олгож олон цэргийн санаа тайтгаруул хэмээвээс сангийн сайд байлданы ашиг алдаж, амуу будаа цэргийн цалинд хvрэлцэхгvй ажээ. Чингэхэд Цооцоо будаа хэмжих пvvг бага болгож амуу талбин олго гэж бага пvvгээр амуу хэмжиж олгосонд цэргийн ард хорсож самууран хөдлөхөд хvрч, Цооцоогоос амуу будаа нэхвээс өгvvлрvvн: Би та нарт олговоос зохих амуу цалинг саадгvй олго гэсэн. Одоо vзвэл сангийн сайд шудрагагvй тул, танай амуу цалинг завсраас завшин идэж сvйтгээд миний тушаасныг цалгайдуулан та нарыг мэхэлж, бага пүvгээр хэмжин олгож миний олон цэргийг хохируулжээ. Одоо надад тэр шударгагvй сайдын vрж дутаасан амуу будааг нөхөн олгох аргагvй, Байлдаанд ашиг алдаж амуу хураан олгох нөхцөл одоохон надад байхгvйг та нар мэднээ. Хойч өдөр би та нарын хvчин өгч зvтгэснийг хэрхэвч мартахгvй. Одоо тэр шударгагvй сайдын толгойг олгож та нарын хорслыг тvр тайлж амууны дутууг тvvгээр нөхвөл ямар? гэсэнд олон цэрэг бидний хохирсон нь сангийн сайдаас болсон ажээ. Тvvний толгойг бидэнд олговоос хорсол тайлагдана гэж, Цооцоогийн тушаал гvйцэтгэсэн сайдын толгой авч Цооцоод хvчин өгсөн. Тэр бол Цооцоогийн төрийн мэргэн бодлогын чадал.

Чиний сайхан санаат авга багш төрийн чимэг байж болно. Манай Йехенара омог дотроос ийм бичгийн утгач хvн гарсанд бид бахдаж ч болно. Гагцхvv төр тогтохдоо, төрийн чимгээр тогтдоггvй төрийн тvшээ батаар тогтдог. Тvшээ нь төрийн хvн бид юм шvv. Төрийн төлөө төмөр нvvр нvvрлэж өршөөх нигvvлсэн энэрэх өрөвдөхийн зэрэг хvний ёс ч илvv болгож, төрийн хvн бидний зvтгэдэг хvчинд богд эзэн хаан луугийн ширээнээ сэтгэлийн чилээгvй тэнгэрийн бошгоор цагийг эзлэн суудаг юмаа.

Тvшээнийхээ хvйгээр манж хааны төр тогтож, тэр төрийн тvшээ бологсод төрийн төлөө vргэлж зvтгэж хар цагаан гэж болохгvй, төрийн бодолд хар юмсыг цагаан vзэх нь ашигтай бол хав харыг ч цав цагаан гээд, тийм биш гэсэн хvнийг төрийн хvн бид төрийн дайсан гэж vзнэ. Цагааныг хар гэж vзэх нь богд эзний төрд ашигтай бол, цав цагаан юмыг ч хараас хар юм гэж дэлхий дахинд ухуулан тийм биш гэсэн бvгдийг vгvй хийх нь тvмэн наст богд хааны төрийн ашгийн ёс. Тэр төрийн ашгийн vvднээс гадаад нэг аймгийн нэгэн эзэн ноён байтугай, тэр аймгийг ч хvйс тэмтрэх нь манж хааны төрийн ашигт хэрэгтэй юм бол vгvй хийхээс буцахгvйг Галдан бошготын Зvvн гарын улсыг даран сөнөөсөн Энх амгалан хааны бодлогоос мэдэж болно.

Гvнж чи богд эзний угсаатны хvн. Богд эзний төрийн нууц албаны хvн болсон учир, эзэн тvшмэл эцэг хөвгvvн нөхөр ханийн гурван товчоог төрийн vvднээс ухаарч эзэн тvшмэлийн ёсыг богд эзний төрийн өмнө гvйцэтгэж, Айсан Гиоро эрхэм омгийн хvн тул богд эзний өмнө эцэг хөвгvvний ёс гvйцэтгэж, нөхөр ханийн ёсыг тэр хоёр зvйлд захируулан зохицуулах ёстой. Энэ тухай чамайг зуун овогт эгэл иргэн буюу эзэн төрд тушаал авга багштай адилтгаж vл болно.

Чамайг эзэн богд тvшмэл гэж vзэж, эцэг богд хөвгvvн гэж vзэж дайчин улсын төрийн бодлогын vvднээс төрийн хvн бид чамайг гадаад аймгийн хvнд хань болгосон нь, энгvvн иргэний нөхөр ханийн ёсон лугаа огт адил vгvй.

Энэ учрыг ухаж, гvнж чи төрд гавъяа гvн байгуулбаас дайчин улсын хууль ёсоор чамайг төрийн журамт гvнж гэж насан эцэст болсон хойно бас нэхэн өргөмжилж, сvнсий чинь төрийн сахиус болгон, vvрд тахилга vйлдэнэ.

Төрд зvтгэх ёс алдаж төрийн нөхөр ханийн журмыг алдаж энгvvн зуун овогт иргэний нөхөр ханийн ёсыг тэргvvн боловоос хvний ёсонд тэр хэдvй зөв боловч төрийн ёсонд харшилсан болно. Эзэн төрийн ёс эгэл хvний ёс зөрөөтэй байдаг гэж чиний авга багш огт мэдэхгvй гэдгийг би чамд дахин давтан хэлсvгэй. Хичээнгvйлэн ойлгогтvн. Чиний тэр авга багшийг эгэл иргэний нэгэн адил vзэж гуулин зоос лугаа адилтгаваас болно. Дайчин улсад гуулин зоос хичнээн тvм буйг бод. Төрийн гvнжийг улсын ховор эрдэнэ лугаа адилтгаваас болох нь манай улсад чиний нөхөр болох монгол Дархан чин вангийн хамт дөрөвхөн Эфv байгаагаас мэдэж болно. Гvнж чи энэ учрыг нэвтэрхийлэн мэдвээс зохино.

Зуун овогт иргэний өмнө эзэн төрийн гvнж гэдэг эрхэм нэр бузар сэжиг ажиг халдахгvй vvрд өндөр ариун байвал зохих тул төрийн өмнө эндэж ял олсон ч тэр нь төрийн тvшиг бид л мэдэхээс биш гvнж болж төрсөн гавъяа чинь тvмэн иргэний нvдний өмнө vvрд vлдвээс зохих тул гvнж чи хvний ёсыг тэргvvн болгож төрийн ёсонд тэсэлбээс алдаа хийсэн биеий чинь төрийн тvшээ бологсод эчнээ ял унагаж /нимэ мэ акv охо/ өвчнөөр vгvй болсон хойно чинь сvнсний өмнө гvнжийн эрхийг vзvvлээд бас тvvгээр хvний ёс нөхөр ханийн журмыг хvндэтгvvлж чиний авга багшийн хэлдгээр шударга журмыг чиний сvнсний өмнө нэхэн гvйцэтгэж эрнийг дагана.

Баруун Хан улсын Хан син гурван улсын Цооцоогийн ээрэг эртний төрийн эрс цаг байдлын улмаас арга буюу санамсаргvй хvнийг хилсээр алснаа хожим сvнсий нь шударга журмыг гvйцэтгэсэн явдлыг чиний авга багш vгvй гэж хэлэхгvй байх.

Төрийн тvшээ бид хэдий чиний авга багшийн адил дөрвөн ном таван бичгийг vсэг дараалан цээжлvvлэхгvй боловч эртнийг дууриахдаа чиний тэр авга багшаас хэрхэвч дутуугvй шvv. Эзэн төрийн ёсонд эгэл иргэн эзний гvнж байтугай, эзэн хаан ч гэсэн харшилбал нэгэн адил, эзэн хаан хэрэв төрийн ёсонд эс нийцвээс тэнгэр болж өргөмжлөл тахилгыг өвгөдийн сvмд хvлээн луугийн ширээний тvvний угсааны агь ван залгамжилсан эртний дууриал гурван хуан, таван дийгээс хойших улсын тvvхэнд олон бий. Монголын ван улсын судрыг манжаар орчуулсан бичигт нягтлан vзвэл нэн илэрхий. Төрийн хvн бидэнд төр бат орших нь чухал тул төрийн бат оршлын төлөө тvмэн хvнийг vгvй хийхэд сэтгэл vл зовох болтугай, тvмэн наст богд эзэн ч төрийн ёсноо эс нийцвээс төрийн хvн бид эртнийг дууриал болгох vvрэгтэй. Чамайг бид төрийн гvнж, төрийн хvн гэж vзсэн учраас энэ тэнгэрийн нууцыг хэлж байна. Чи сонсоод дагаж яв. Задруулбаас гэмшивч барахгvй тэнгэр сахиулсун ч гэсэн тэр тухай чамайг хамгаалж vл чадна. Эзэн төрийн сайд тvмэн нvдтэй, тvмэн сонортой шvv.

Манай Манж улсын дотор дагаж орсон нангиад, солонгос, монгол, төвд, хотон зэрэг vндэстэн цөм эзэн угсаатай ноёлох vндэстэн манж хvнийг дээд, өөрийгөө дорд боол гэж vзвээс зохих тул, адил хэргэм тушаалтай тvшмэлийн дотроос манж хvн ноён vндэстэн тул, нэр хvнд ихтэй байваас зохих тул дайчин улсын бvгд хуулийн дотор ч тэр нангиад боолчуудыг даруй алах ял шийтгэнэ.

Дайчин улсын тvмэн наст Богд эзэн хаан тэнгэрийн бошгоор цагийг эзэлж луугийн ширээнээ суугаа цагт богд эзний нэр, дайчин улсын эзэн төрийн нэр, эзэн угсаатан манж хvний нэр бусад зууны овогт иргэн боолчуудын нvднээ ариун, дээд эрхэм байх ёстой.

Богд эзний төрийн бодлогонд буруу ташаа байхгvй. Байвал даруй төрийн бодлого явуулах дорд хаван тvшмэл буруу байх ёстой. Тэр буруутай хаван тvшмэлийг чухам хэн болох нь төрийн тvшээ багана болсон төрийн хvн бид дээрээс тогтоож учры нь олж хужры нь тунгаагаад олонд сая ухуулж эзэн төрийн бодлого хэзээд зөв. Тvvнийг гажуудуулж иргэнийг хэлмэгдvvлсэн гэмтэн энэ гэж засгийг залаж, гажууг хална. Энэ тухай бид ёстой чиний авга багшийн эрхэмлэдэг эртний дагаж Цооцоогийн төрийн бодлого буруугvй, Цооцоогийн сангийн сайд бага дvvгээр амуу талбин олгосон бурууг олонд vзvvлэхийг баримтална.

Гvнж чи, эзний угсааны хvн, төрийн гvнж болох тул Дайчин улсын их төрийн дотоодод явуулах нарийн бодлогын нууц учрыг, хойшид гvйцэтгэх ажилд чинь мөрдөх журам болтугай гэж ийнхvv сэнхрvvлэн хэлж өглөө. Гадаад бодлого чиний биед vл хамаарна. Сурган ухуулсныг дотроо чанд журамлан дагаад богд эзний хувийн сайд намайг чамд vvнийг хэлж өгсөн гэж нэгмөсөн март. Тэнгэрийн нууцыг задруулбал, яахыг бид дээр дурдсан гэж хvйтнээр инээмсэглэн хэлсэн тэр аймаар vг нь, ихэд сочин имээж, сvрдэн гайхсан гvнжийн цээжнээ аюун бахардаж амьсгаа тасраагvй цагт хэзээ ч марташгvй хатангадаад багадаа нэг хэлvvлж тогтоосон гурван vсэгт адил нэгэнт нэгэнгvй, сонсонгуут ойд нь шингэж богд эзний төрийн бодлого гэдэг vг сонсох бvр, Йе Дайфvvгийн тэр яс хавтайм айхтар vг санагдаж зэвvvн зэвхий царай нь ярвайж vзэгдэх шиг аварга могойн нvд адил өршөөх, энэрэх, хайрлах, өрөвдөхийг огт мэддэггvй тэсгэлгvй хvйтэн харцтай нvд нь элэг зvрхийг цоргих мэт, дотор аягvй болдог нь санаанд орж, хvний амийг юманд тоохгvй хvнийг хvн гэж vзэхгvй нөхрийг нөхөр гэж vзэхгvй шударга vнэн сэтгэлийг шударга vнэн гэж огт vзэхгvй дандаа хvнийг хардаж, нөхрий нь эхнэрээр нь, эцгий нь хvvгээр нь, багшийн шавиар нь, ахы нь дvvгээр нь, сайды нь тvшмэлээр нь, тvшмэлийг бичээчээр нь тагнуулж, өмнөд нангиадыг умарт нангиадтай эвдрэлцvvлж, монгол дотор ар, өвөр, өөлд, торгууд гэж хооронд нь сэм эвдрэл тарьж, эчнээгээр vймvvлэн салгаж, илээр бvгд нангиад монгол, солонгос таван угсаа цөм санж богд эзний нэгэн адил харъяат гэдэг боловч, манж тvшмэл цэргийг тушаал зэрэг ав адил нангиад, төвд, монгол, солонгосоос илvv vздэг. Йе Дайфvvгийн эрхэмлэдэг төрийн тvшээ бодлого тvшмэлийн засаг юутай харгис вэ гэж гvнжийн бодтол, хvрээнээ газар vзсэн хэдэн худалдаа албаны орос хvнийг vзсэнээ санахад vс шар, сахал их, хувцас гvнжийн vзсэн таван угсааны хvнээс өвөрмөц боловч, монгол нангиад эгэл жирийн хvнийг өөрийн биеийн нэгэн адил vзэж, ах дvvгийн дунд явж байгаа мэт vнэхээр элэгсэг найрамдуу нь хармагц нь ив илхэн, өвгөн хутагт мэргэн цэцэн хvн тул орос хvн орос улсад элэгтэй байх нь аргагvй байжээ. Гvнж, тэдгээр орос хvнтэй ойр танилцахыг дотроо хvсэвч төрийн гvнж сайдын хатан гэх зэрэг саад давахуйяа бэрх. Бас зарлигийн амбан монгол албаны хvнийг хар шар хэмээн ялгахгvй оростой найрсаг боллоо гэж хардан хавчих нь санагдаж, Йе Дайфvv гэж сvvрс алдсан нь манжийн төрийн тvшээ бvхэн гvнжийн сэтгэлд ганц Йе Дайфvvгийн биеэр дvрслэгдэн сэтгэгдэх мэт.

Өглөөний чимээгvй тvвшнээ зэргэлдээ гэрт манж vгээр хэлэлцэх нь дvнгэр дvнгэр дуулдаж, Йе Дайфvvгийн нийслэлд эгсэн хойно ирсэн тvvний дайфийн тэргvvн хэмээх тушаалыг залгамжилсан хvн боссоныг мэдэж, өндийн чагнасхийвээс нийслэлийн газар дайфийн довтолгон одуулсан эм найруулагчийн дуу сонсогдох мэт.

Хурдлан эгжээ гэж чагнатал, шаа хөшгийг тэртээ гvнгэрваанаа өвгөн хутагтын Дархан чин ванд бvтээж өгсөн бурхан нvднээ тусаж, Сувдын бариад гарсан зулын сvvмэлзэх гэрэлд тусах мэт барайж нэг гэрэл тусаж гунигтай мишээх мэт байдал хачин бөгөөд, Дайчин улсын төрийн тvшээ сайдын заавраар өвгөн хутагтад тvvний дэргэдийн нэгэн сойвонгоор мэс өгvvлж жанч, халуулсан явдлыг санагдуулан, ханхай их өргөөнд гав ганцаараа хэвтэж байгаа гvнж орчлонд ганцаараа мэт санагдаж, тэргvvнийг дэр дээр талбин хэвттэл, нөхөр юvгээн нийслэлийн газар дуудуулж, тvмэн гашуунаар насан эцэс болсныг гунихран санаж, жагсаалын монгол ноёдын бараа бологч өвгөдийн vг сонссон нь сэтгэлд орлоо.

Өвгөдийн сэм гашуудан хэлэлцэх нь Дархан чин ван дайчин улсаас монголоо тусгаарлах гэж хэдэн монгол сайдуудтай хөдөө сэм хуралдваас өнөөх Йе Дайфvvгийн гар хөл бологсод л мэдээлсэн биз дээ. Тэр хэрэг задарч гvнж яаж ч чадсангvй ван нийслэлд дуудуулаад, нас нөгцжээ. Жагсаалсан ноёны өвгөн хиа нарын гашуудан хэлэлцэх нь эзэнд бараалхсан монгол ноёдыг хуримлах vес, та нар богд эзний төрөөс урваж, монголыг тусгаар тогтнуулах гэж тэрсэлбэл ийм цээрлэл vзнэ. Дархан чин ванг зоосны нvхээр сvвлэж алсан тvмэн шарх болсон хvvрийг сvрдэн хэлмэгдсэн ноёдод vзvvлсэн хуримын эцэст баахан халсан ноёдын согтуу нь цочсондоо гарсан гэж.

Тvvнийг яс шижигнэм санахунаа, хайрт нөхрийн гашуун зовлон эдэлж насан эцэслэсэн нь аюумшигтай бөгөөд, бие зарс хийж, өөрийн биеийг зоосоор сvвлvvлснээс илvv сэтгэл чилж шимшрэм ... Бас амраг хайрт нөхрийн яснаас нь тасарсан яс өвгөн хутагтын хойшхи дvр хоёрдугаар богдыг хороолгосон эхийн хорслыг ямар vгээр илтгэн барах вэ? Тvмэн хорслыг тэнгэрт хэлье тэнгэр хол газарт хэлье газар хатуу гэж тэсгэлгvй гашуудан хэвтэхэд нөхрийн өвгөн хиагийн бас нэг зэвvvн vг санагдав.

Тэр буурал өвгөний шулмин царай нvдэнд vзэгдэх шиг болж, хэлсэн vг нь чихэнд сонсдох мэт, өгөөмөрт богд хэдэн итгэлт ноёд хуралдуулж, өвгөд дээдсийг цэргийн их хvчээр даран дагуулсан манж хааны харгис төрөөс гар хөдлөн байлдаж, салан тусгаарлая гэж нэгэн сэтгэлээр тогтжээ. Их хэрэгт цөм халуун амь бvлээн цусаа хайрлахгvй далайсан сэлэм, шагайсан нум буунаас хальтрахгvй гэж тангараглая гэж олон сайд ноёд цөм зvvсэн бурхнаа барьж тангараглахад, өвгөн хиа тушаа болж вангийн ард байжээ.

Санамсаргvй харваас, сайд ван, илэрхий хоосон гуу гаргаж, мангараглан адис авсныг өвгөн хиа тэр vес, учрыг олсонгvй, дэмий л дотроо гайхжээ. Чингэхэд хурал тарсан хойно ноён богд хоёртоо vнэн сэтгэлээс хайртай танил нэг өвгөн малчинд зоригтон сайчуул, харгис манж хааны хатуу хар засгаас салах их хэрэг сэдэвлэн хэлэлцсэнийг дотночлон хэлэлцэж, баяр хуваалцваас өвгөн малчин, тэр их хэрэг сэдсэнд, олон цөм нэгэн сэтгэлээр гар хөдөлнө. Гагцхvv ийм учир хэрэг хэлэлцэхдээ буухиа өртөөгөө татан буулгаж хэлэлцвэл зохих юмсан. Амбан хартай, сэжиглэх сэдэв аваад, нийслэлд мэдээ довтолгож болзошгvй гэхэд нь өвгөн хиа гэнэт, сайд ванг хоосон гуугаар тангарагласныг санан сэтгэл зовж сураглавал, хурал тармагц сайд ван буухиа өртөөнөөс нийслэлийн зvг довтлон мордсон мэдээ өртөөний занги нараас сонсжээ. Яаран хатанд тэр учрыг уйлан хэлээд Богдод мэдээ хvргэе гэхэд хэдийн зарлигийн амбан аван, богдын өргөөг бvслээд дээрхийн лагшин чилээтэй гэж хөл хорьжээ.

Йе Дайфvvтэй уулзаж, байдлыг заншлан мэдье гэж оролдтол, богдыг бие чилээрхсэн учир уулзах чөлөөгvй Гvнжид эмч хэрэгтэй бол нөгөө шадар эмчээр тvр аргалуул гэж хариу ирvvлсэнд, гvнжийн сэтгэлд хамаг учир тодорхой болж тэр сайд ванг ард тvмнээсээ урваж, угсаагаа тэсэргvvсэн хvн, Йе Дайфийн "төрийн тvшээний" гар хөл болсон хvн гэж танин мэдэгч, хvvд туслахын арга тасарч, эцгийн адил боллоо гэж сэтгэлийн зовлон дээр бас нэг зовлон нэмжээ. Богдод тэр vе хоёр удаа элч явуулаад хариу авч чадсангvй, хотгойдын Цэнгvнжав баатар дайчин улсын эсрэг хөдөлж, амбаны цэрэгт дарагдсан учир, нөгчсөн ноёны бага хатан Хотгойдын Даш тавнангийн охин, хотгойд хvн гэж хардуулан өргөөнөөсөө гадагш гаргахгvй болсныг итгэлт аягачнаар гvнжид сэм мэдэгдэн, тусламж гуйсан Йе Дайфvvд бас сэжиглэлтэй болсон гvнж яах ч аргагvй байснаа сvvрс алдан бодож гашуудан санаваас аймаг, угсаагаа бодсоноор нvдэн өмнө өвгөн хутагт мэслvvлж, нөхөр зоосны сvвээр сvвvvлж, өвгөн хутагтын хоёрдугаар дvр гэж эзний зарлигаар өргөмжлvvлсэн хvv хор балгуулж насан эцэслэсэн юутай гашуун хорсол. Хотгойдын Цэнгvнжав богдтой нэг жил Йе Дайфын эзэн төрийн бодлогонд хохирч Бээжинд цаазаар авахуулжээ. Дайчин улсын төрийн боол болсон нангиад тvмний олон мужид тэдний нэгэн адил, төрийн цаазад амь эрсдэж, гашуунаар vхсэн иргэн хичнээн буйг тоолбоос барахгvй. Тэндий дотор миний адил, амраг нөхөр, хайрт vрээ алдсан хань эх хичнээн буй Дайчин улсын эзэн төрийн бодлого гэж улст гэрт багтсан өдий төдий угсаатан зуун овогт иргэний биеийг зовоон, сэтгэлийг дарлаж байгааг бодоход, эдний нууц хувийн сайд, Йе Дайфын өршөөх энэрэх, хайрлах өрөвдөхийг vл мэдэх завгvй зэвхий хvйтэн царай нь гvнжийн нvднээ харагдах шиг болж, тэсгэлгvй гашуудан шивнэрvvн:

Йе Дайфvv, Йе Дайфvv! чиний төрийн ёс-ёс биш байх нээ! Чиний "бичгийн тэнэг" гэдэг хөөрхий миний өвгөн авга багшийн хvнийг хvн гэж vздэг ёс зөв байх нээ.

Дайчин улсын эзэн төрийн боол болсон зуун овогт зуун хэлтэн иргэн, та бvхэнд морь нохойн хvч гаргаж vvрд дарлуулан зовох нь худал байх нээ. Та нарыг мянган өдөр мах цусаараа тэжээвч, нэгэн өдөр хариу нэхэх байхнээ. Гаслант хань эмгэнэлт эх, зовлонт гvнж болсон би тvvнийг энэ махбод биеэр эс vзэвч, миний адил хохирогсдын гашуун гомдолт сvнсний хамт хий бие хувилган нvдээр vзэх цаг ирэх бий. Шударга журам, vнэн ёс ялан мандаж сайхан санаат өвгөн авга багшийн хэлдэг ёсоор дэлхий дахин нэгэн гэр, хvн ард ах дvv болох цаг ирэхэд тэр цагийг ойртуулахын төлөө амь нас хохирч тvмэн гашуун эдэлсэн бvгдийн тахилгын сvм босгох цаг бий гэж сэтгэл хөдлөн, халуурсандаа нvд гялалзан шивнэж, хөндий ханхай их өргөөний шаа хөшгийн цаана хэвттэл, гэнэт, vvд сөхөгдөх чимээ гарч, Сувд домботой цай барин орж иртэл хойноос нь эм найруулагч даган орж, хөшгийн өмнө тоомсоргvй хагас ёслон мэхvйсхийгээд,

Нийслэлээс өвгөн сайд Дайфvvгийн найруулан явуулсан Гvнжийн чилээг дарж, эмгэнэлийг таглах эм авч ирлээ гэсэнд шаа хөшгийн чанадаас харвал нөхрийн хvv бөгөөд, гvнжийг ээж гэж гvнжид их хайртай байсан богдод чилээг дарах эм өгсөн тэр эм найруулагчийн малгайн жинс өөр болж, отогонд нь нvд нэмэгдсэнийг ажаад,

Энэ эм, чиний отгонд нvд нэмvvлэх чадалтай юу гэж асууваас эм найруулагч дуугvй толгой дарав.

Сувд, тэр эмий нь аваад өг гэж өндийн суугаад Йе Дайфvvгийн бичгийн тэнэг гэдэг өвгөн багшаа дөрвөн ном багадаа шалгуулж, хэмлэлт vргэлжилсэн vгээр зохион бичсэн тэр номын vг vсэг тайлбарлан хариулж байсан vеийн орь залуугийн охь өндөр дуугаар зоригтойео өгvvлрvvн:

Надад Нурхац баатар өвгийн чадал байхгvй боловч Нурхац баатар өвгийн зориг бий. Дайчин гvрvн дорой гvнжv нимэнэ акv охо. Дайчин улсын төрийн гvнж өвчнөөр vгvй боллоо.

Жаргал зовлонг энэ улстай холбон хамтатгасан зовлогон биеий минь зовлонт боловч зоригт монголын нутагт оршуул, төр чинь мөнх биш. Тvмэн мөнх юм гэж тэр өвгөн Дайфvvдээ хэлээрэй гээд, найруулагчийн авчирсан эмийг нэгэн амиар ууж, гангар шаазанг таглаад гайхсан Сувдад эргvvлэн өгч, тэнхэл тамир нь тэр хvчдэлд тасарсан мэт, vг дуугvй нvд анин хэвтжээ.

Эм найруулагч ихэрхэх байдал хэдийн vгvй болж хариу vг өчихийг эмээн чимээгvй ухран гарч, гагцхvv гvнжийн хайрт аягачин Сувд, учрыг гэнэт ухаараад шаа хөшгийн өмнө, домботой цайгаа газарт тавьснаа мартаад, өргөөний нам гvмд сэмхэн уйлан зогсоход нь, охины амьсгалын хийд шаа хөшиг хөдөлж, алтан чимэг даруулга нь гунигтайяа намуухан жингэнэж байлаа.

Б.Ринчен, 1962 оны хар бар жил 9-р сарын 20-25-ны өдөр

Ч.Лхамсүрэн - Хүрэн Морь

/найраглал (Намайг төрvvлээд нас барсан эхээ дурсан санаж энэ шvлгийг бичив.)/

Оройн улаан нар
Онц туяа татуулаад
Сунаж хөвсөн vvлсийн
Сугыг нэвт шагайж
Урваж хөрвөж байгаа
Хурын бараан vvлийг
Улбар шар өнгөөр
Хувиргаж сайхан чимлээ.
Сvрэг тарган адуу
Суурь билчээрээ солиход
Сvvлд нь явсан хvрэн
Сугарч хойно нь хоцроод
Сургаж өгсөн эзнийхээ
Сургийг сонсох гэсэн шиг
Сухай улаан өнгөөр
Суниаж байгаа нарыг
Эгцэлж нэг хараад
Эргэж нэг унгалдав.
Дасаж байсан сvргээсээ
Тасарч vлдсэн хvрэн
Талын зөөлөн хөрсөн дээр
Тавтай хэд хөрвөөгөөд
Танхил биеийнхээ шороог
Дахин шилгээж унагаад
Өргөн замаа vнэрлэж
Өтгөн сvvлээ сөхөж
Yvлтэй тэнгэрийн доогуур
Хөвөн нисэх адил
Yзvvртэй модны дээгvvр
Харайн дэгдэх адил
Хур дэлээ хийсгэж
Хурдан шөрмөсөө чангалж
Тоосоороо тоглон бусгаж
Торойтол ганцаараа тасарчээ.
Ганц хvрэн морь
Гарсан оройгоос эхлэн
Зvйрлэшгvй санасан нутгийнхаа
Зvг чигийг алдалгvй
Зvсэрсэн ширvvн бороог
Зvсэж сөрөн явахдаа
Байцат өндөр хэцийг
Бардаж давж гарахдаа
Бартаат талын арвиныг
Бахдаж давхин өнгөрөхдөө
Өдрийн халуун наранд
Өл залган амарсаар
Шөнийн бор хоногт
Сvvдрээ дагуулан гvйсээр
Бvтэн гурван өдөр амарч
Бvхэл гурван шөнө явжээ.
Дөрөв дэх шөнөдөө тэр
Дөхөх гvйдэлдээ ороод
Дөт замаар дагасаар
Дөрвөлжин шар дөрөлжийг
Дөнгөж даваад иртэл
Дөхмийн чоно тааралдав.
Хонгор нутгаа vгvйлж
Хол өнцгөөс гvйсэн
Хvрэн морины урдуур
Хөндий цөлийн араатан
Зэвхий муухай чононууд
Зэллэж хошууран ирлээ.
Хээрийн зэрлэг араатан
Хэдийн дайралдсан боловч
Хэтийн их зорилгоос
Хэрхэвч хойш ухарсангvй
"Өнгө бvрийн тотгороос
Өөрийн зорилгоор салсан сан.
Өвч тураг бие минь
Өстөн хортонд бариулах нь уу?
Өлөн чононд хөөгдсөн ч
Өлгий нутагтаа дөхье
Өлсгөлөн махчинд ээрэгдсэн ч
Өнөр ижилдээ ойртъё.
Хурдан сайн удамтай билээ
Хурц дөрвөн туурайтай билээ
Хуй шиг хийсээд гаръя
Хулан шиг дайраад vзье"
Хvрэн морь ч ухасхийв
Хөөсөн "ноход" ч өртөөлөв.
Халдаад ирсний нь
Хавиргыг өшиглөж
Дахиад ирсний нь
Тархийг чавчсаар
Хvрэн морь ч
Сугарахаараа сугарав
Хөнөөлт саарлууд ч
Сунахаараа сунав.
Эгзгэлсэн санааны хvчээр
Эрсэлсэн хөлийн хурдаар
Хоол эрж гурингадсан
Ховдог муухай араатны
Хомхой аманд оролгvй
Хорт соёонд өртөлгvй
Байдаг чадлаа шавхаж
Баахан хэсэг явтал
Голын ус шуугиж
Хоточ нохой хуцлаа
Аргалын утаа vнэртэж
Айлын бараа харагдлаа.
Нохойн чимээ аваад
Ноцсон галыг vзээд
Хөндийн бузар араатан
Хөөхөө болиод хоцров.
Харагдсан айлыг чиглэж
Хар эрчээрээ давхисаар
Тооноороо оч vсэргэсэн
Том гэрийн гадаа
Хөөгдөж туйлдсан хvрэн
Хvрч ирээд зогсов.
Гэнэтийн энэ чимээгээр
Гэрийн эзэн гарвал:
Уяатай морины нь дэргэд
Урт өтгөн сvvлтэй
Уудам өргөн хондлойтой
Хvч тэвээрэг муутай
Хvрэн зээрд зvстэй
Хvлэг сайн морь
Хөлс нь дуслаад зогслоо.
Атар хээр газар
Аюулт дайсантай тулгараад
Бvрхэг шөнийн хэцvvд
Бvдрэн сандран давхисаар
Айлын гадаа ирээд
Амьсгаа дарж байхдаа
Гэрийн эзний бvтэлгvйг
Гэнэдсэн хvрэн мэдсэнгvй.
Хvрэн морийг илбэсээр
Хөлд нь эвтэйхэн суугаад
Гурамсан хар чөдрөөр
Гурван хөлий нь баглав.
Ургаа хадны дундаас
Ундрах булгийн эхнээс
Урсаж байгаа голыг
Уулын чулуугаар боох шиг
Уйтгарт бэрхийн дундаас
Урьхан нутгаа санасан
Унаган зvст хvрний
Урт замыг таслаад
Барьж унасан хvн
Бачилж эдлэх талаар
Бадарч ламын зовоохоос
Багагvй илvv болжээ
Эмээллэж унадаг морьдын
Ээлж солиог хийе.
Энгvй хол газраас
Эх нутагтаа гvйсэн
Энэ морины хойноос
Эзэн ирж магадгvй
Эрэлцэн суралцан ирээд
Эрхэм морио авбал
Олзонд дуртай надад
Онц ашиг болохгvй.
Хэд хоног боловч
Хэрэг ажлаа бvтээе гэж
Шинэхэн тэр эзэн
Шийдэж дотроо бодоод
Хошуу нутаг дамжиж
Худалдаа наймаа хийхээр
Хол ойргvй хэсэж
Хонжоо олз олохоор
Хvрэн морийг унаад
Хөрш хошуунд явжээ.
Мөнх алтайн оройгоор
Мөнгөн цас цайрч байвч
Мөрөн голын хөвөөгөөр
Мөчирт мод ургаж байвч
Урт арвин хангайг минь
Уйлах дуу цуурайтуулж
Уудам монгол нутгий маань
Уулгалсан дайсан тvйвээгээд
Дайн тэмцлийн утаа манарсан
Дажин самууны хөл vймсэн
Хvнд бэрх vе байлаа
Гvжир хатуу цаг байлаа.
Хvйс тэмтрэхийг зорьсон
Хvй олон дайсныг
Хvчирхэг монгол хvмvvс
Хvчээ гарган тэмцээд
Ган сэлмийн ирээр
Гал оч vсэргэж
Гайхамшигт их нэгдлээр
Гарамгай зоригтой тулахад
Галзуу харгис цэрэг
Газар сайгvй бужигнаж
Замд тохиолдсон бvхнийг
Зандалчны ёсоор сvйтгэж
Өмнөө уулзсан бvхнийг
Өөрийн дураар дарлаж байлаа.

Хvсэл нь ханадаггvй панзчин
Хvрэн морийг унаж
Хvрээ хөдөөгvй тэнэж
Хvн ардыг шулаад
Аймаг хошуу сvлжиж
Ашиг хайж явсаар
Хорон санаат дайсны
Хоморгонд орж баригдаад
Харийн хэрцгий ноёны
Хажууд нь очиж мөргөв.
"Утсан улаан амий минь
Уучилж хайрла, ноён минь.
Унасан морио эмээлтэй нь
Урд чинь авчирч өгье
Авч яваа юмаа би
Айлтгаж таньд барья" гэж
Дахин дахин гуйгаад
Дальдарч мөргөн уйлаад
Хvvрийн төдий биеэ
Хvрэн мориор авруулав.
Халх монгол нутагт
Хатуу тэмцэлтэй байхад
Гараас минь сvрддэг хvн
Ганц энэ л байж гэж
Авилгачин ноён бодоод
Аймхай мууд хэлсэн нь:
"Ар монгол нутаг
Алган дор минь байна
Алтан дэлхийн шороо
Хөл дор минь байна.
Адгийн муу чамайг
Алаад би яах вэ,
Хэлсэн vгий минь дагаж
Хэрэг ажилд минь оролц!
Зовлого арьс болсон ч
Золбоотой морь байна
Тарга хvч муутай ч
Тал туулах хvлэг байна" гэв.
Ихэмсэг ламд булаагдаж
Ижил ханиасаа хөндийрөөд
Жороо хvрэн морь
Зохистой заяа vзсэнгvй.
Хэн нэгний гар дамжсан
Хиртэй халтар хадаг шиг
Хvрэн зээрд морь
Хvйтэн гарыг дамжсаар
Хvний амины золио болж
Хөнөөлт дайсны унаа болов.
Хартан хортны гарт
Хамрагдан орсон боловч
Ган дөрвөн туурайгаар
Хөрст газрыг онгилж
Гайхам их хvчээрээ
Хөнөөлт дайсанд тусалж
Буруу элэгтний зоргоор
Буурал нутгаа бусниулж
Буман олноо сөнөөх
Бузар хэрэгт оролцсонгvй.
Хvн хvний мэдэлд
Хvлээстэй зовлон эдэлсээр
Залуу хvрэн морины
Зан ааш нь хувираад
Хавьтаж талхисан хvн
Хамаагvй ширvvн оролдвол
Хайрч өшиглөдөг болжээ
Хажиглаж хаздаг болжээ.
Морь эдэлж сураагvй
Онгироо сагсуу ноён
Мулгуу тэнэг хvчээр
Олмы нь гэнэт чангалтал
Танхай балмад тvvний
Тарган махлаг мөрийг
Тавхийтэл vмхээд
Тасхийтэл шувтрав.
Хvvршсэн хувцасны цаанаас
Хvрэн цус нь нэвтрээд
Яс махандаа хадтал
Янгинаж сvрхий өвдөхөд
Харааж орилсон дайсан
Хуйт хутгаа сугалаад
Хvрэн морины гуяа уруу
Хvчтэй гэгч нь дvрэв.
Хутга шаалгасан морь
Гуяа өвдөхийн эрхэнд
Зөрvvлж нэг хазаад
Зөрж нэг өшиглөөд
Шудран дайрч алдууран
Шууд давхиад оджээ.
Завсрын дайсанд эдлэгдээд
Замын шороонд дарагдаад
Зан ааш нь хувирсан
Зандан хvрэн морь
Яагаад ийм болсныг
Ярьж өгөх vv би,
Ардын хvvгийн зориг хурц
Адуун сvргийн туурай хурц
Эр хvний намтар элбэг
Эмээлт морины домог баялаг.
Элбэг намтрын нэгнээс
Эвлvvлж та нартаа хэлье
Баялаг домгийн нэгнээс
Бахдуулж та нартаа хэлье.
Ардын засаг мандах
Сайн цагийн тvрvvнд
Аюулт дайсан сөнөх
Самуун цагийн эцэст
Баруун нэгэн хошууны
Баян ноёны зарц хvv
Ачит эхтэйгээ хамт
Амьдран суудаг байжээ.
Нарны гэрэл нэвтэрсэн
Навсгар хар бvрээстэй
Сарны туяа орсон
Салбагар уранхай vvдтэй
Ширvvн салхинд тэсдэггvй
Шидэмсэн муу бvслvvртэй,
Ийм нэгэн гэрээс өөр
Илvv гарах хогшилгvй
Айлын хонь дагасан
Арван ямаанаас өөр
Ахиад тоолох малгvй
Хvний адуу бараадсан
Хvрэн мориноос өөр
Хvлэглэж унах унаагvй
Хөл нvцгэн ядуу байжээ.
Ганц модон ташуураас өөр юмгvй
Гар хоосон зvдvv байжээ.
Унадаг хvрэн морины нь
Уг байдлыг дурдвал:
Ширээ сайхан нуруутай
Ширvvн цацган сvvлтэй
Шингэн мяндас дэлтэй
Шигшмэл хvрэн зvстэй...
Хурц дөрвөн туурайдаа
Хурдны удам хадгалсан
Соргог алхан толгойдоо
Эрдэнийн чанар бадруулж
Содон цагаан сарандаа
Эгэл тэмдэг тодруулжээ.
Энгvй өргөн нуруунд нь
Эмээл тохоод мордоход
Уул шиг өндөр зоотой
Усан тэлмэн жороотой
Адуун сvргийн манлай болсон
Аавын хvvгийн нөхөр болсон
Алдартай сайн морь байжээ
Аагтай хурдан хvлэг болжээ.

Зузаан vvлний хур
Зуур зуур ороод
Зулзаган нялх мод
Зуун тийшээ дэлгэрээд
Навч цэцэг дэлгэрдэг
Нарны элч халаадаг
Зугаа цэнгэл бадарсан
Зуны эхэн сард
Ардын ядуу хvvгийн
Амраг хайртай ээжийн
Ариун нандин биед
Аюулт өвчин хvрчээ.
Харц бор хvv
Хайртай залуу эхийнхээ
Янтай өвчний уршгийг
Яавал арилгах вэ гэж
Янз бvрээр бодовч
Ямар ч тусыг олсонгvй.
Дэмий гайхаш тасрахдаа
Дэргэдэх айлдаа ороод
Баян эзэндээ бараалхаж
Байдал учраа гаргаад
Төрvvлсэн ганц эхий минь
Тvргэн эдгэрvvлж болох
Арга чарга байна уу? гэж
Арай ядан хэлж гэнэ.
Ноёд, тайж баян гэхдээ
Өнчнийг хэзээ тэтгэдэг байлаа
Номтой лам буянтай гэхдээ
Өвчнийг хэзээ таньдаг байлаа.
Харц зарцын vгийг
Харгис ноён сонсоод
Авралт бурхны зарлигаар
Анх эхээс төрөвч
Ад чөтгөрийн хvчээр
Адаг сvvлдээ vхдэг нь
Орчлон ертөнцийн тавилан юм
Олон амьтны лай юм.
Би одоо яах вэ
Битгий чи сандар!
Нялх бага наснаас
Нярайлж өсгөсөн эх чинь
Yсээ буурал болтол
Насаа гvйцэд эдлээд
Хорвоогийн ус уух
Хувь заяа дутуу байжээ.
Гучин хоёр шvднээс нь
Ховхорч ер унаагvй
Шинхэн хар гэзэгнээс нь
Ширхэг ч vс цайгаагvй,
Ийм залуу насандаа
Ингэж өвдөнө гэдэг чинь
Эргэл мөргөл хийдэггvй
Эрхэм дээдэст залбирдаггvйн
Хар нvгэл нь болж байна
Харин чи эхээ vхвэл
Бурхан тэнгэрийн оронд
Буцалгvй төрөөсэй! гэж
Буян номыг сайтар хийж
Буруу бvхнийг сайн тэвч! гэж
Буурлын vнэт сургаалыг
Бузгай хэлж байвч
Өөхөөр хавагнасан нvvрт нь
Өрөвдөн тэтгэхийн шинжгvй байв
Өөдгvй улцан нvдэнд нь
Өглөгч бэлэгтний харцгvй байв.
Хэрцгий ноёны vгэнд
Гэмгvй зарц бухимдаж
Хэн юу хэлэх бол гэж
Гэр доторх хvмvvсийг харав,
Ханагар сайхан жороо хvрний нь
Хагацаахыг боддог ноёны хvv
Хар нохой минь хөл доголжээ
Харц чи зодсон уу? гээд
Элдвээр дайрч доромжлоод
Эхий нь тухай юу ч хэлсэнгvй.
Халуун элэгт ээжийгий нь
Хараан загнаж зоддог
Хатан язгуурт эхнэр
Хуньшгvй зангаа гаргаад
Шавартай сайран хөлдөө
Шавхай наалдуулж ирээд
Ширмэл том ширдгий минь
Шинэхэн өнгийг гутаав
Хэн чамайг дуудав! гээд
Хялайхын муухайгаар хялайв
Эзэн дээд ноёноо гэж
Элбэрэл хvсээд орсон хvv
Зовлон дээр зовлон нэмээд
Золбоот нvдэндээ нулимс дvvргээд
Хөндлөн босгон дээгvvр
Хөлөө өргөөд гарахдаа
Дэргэдэх ардын зовлонг
Дэвсгэрээсээ дор vздэг
Тэнэг ухаант хатны
Дээрэнгvй vгэнд гомджээ
Номхон ардын амийг
Нохойноос дор санадаг
Ноёны хvvгийн хэлсэнд
Ноцтой хорсгол хадгалжээ.

Сvмбэр уулын оройд
Сөрсөн vvл гараад
Сvрт цахилгаан цахилж
Сvрхий дуу нижигнээд
Азарган борооны тvрvvч
Айхтар ширvvн оров.
Шvршин орох чимээг чагнавал
Шөнөжингөө орох бороо байна
Шvтээний өмнөх зулаа сэргээгээд
Сvvжээ амрааж унт хvv минь гэж
Сvvрс алдаж эх нь хэлээд
Шvлэг маанийг амандаа уншив.
Зvгээр, ээж ээ нойр хvрээгvй
Зvсэрсэн бороонд малаа алдвал
Зvvрмэглэж хэвтсэнээс долоон дор
Зvггvй муухай хэрэг болно гэж
Өвчтэй байгаа эхийнхээ дэргэд
Өдөр шөнөгvй сахиж суусаар
Унтах нойроо мартаж орхисон
Ухаант хvv ээждээ хэлээд
Зулайныхаа хөлсийг нэг арчаад
Зуландаа тос нэмж сэргээв.
Хур бороо ширvvсэж
Хурц цахилгаан ихдээд
Бод мал vргэж
Ботго тугал шуугилдав.
Бог мал уруудаж
Болгоомжлох цаг тулгарав.
Архи дарсанд автагдан
Алмайрч согтон хэвтээд
Торгон хөнжлийн дотор
Тохитой унтаж байгаа
Эзэн ноёны байдлыг
Эрэгцvvлж хvv бодохдоо
Өнөө шөнө хонь уруудвал
Өглөө босоод би зvдэрнэ
Маш сайн хичээж байгаад
Малы нь алдалгvй хоноё! гээд
Хөдсөн дээлийн танагаар
Хөөрхий эхээ хучаад
Тохмын шар эсгий
Толгой дээрээ тавиад
Хурдан хөлийн гvйлтээр
Хуйвт шилбvvрийн чимээгээр
Уруудаж байсан малыг
Уг байранд нь тогтоов.
Бусад зарц нарыг шуугилдаж
Бухимдаж малтай хөөцөлдсөөр
Цаглашгvй зvдэрсэн хvvг
Цахилгааны гэрэлд хараад
Гэртээ орж ээжээ асар
Хэрхэвч бид мал алдахгvй! гэж
Ноёны амнаас гараагvй
Нот сэтгэлийн vгийг
Норж нэвтэрсэн ядуучууд
Ноорхой хvvд хэлжээ.
Нvх шиг шөнийн харанхуйд
Нvцгэн хөлөөрөө чулуу өшиглөж
Сайртсан хөлөө шалбалаад
Сандарсан хvv гэртээ оров.
Өргөсөн зулы нь эрвээхэй цохиод
Өөхөн дэнгий нь салхи цохиод
Харанхуй гэрт дусаал гоожоод
Халамжит эх нь чимээ ч vгvй байв.
Ихэд сандарсан хvv
Ээжээ нэг дуудаад
Өөхөн дэнгээ асаатал
Өөв гэж эх нь дуугарав.
Сандарч тэвдсэн хvvгийн
Санаа сэтгэл нь тавигдаж
Бурхны өмнөх зулаа
Бушуухан гэгч өргөөд
Хайрт эхийнхээ нvvрийг
Харан харан зогсоход
Хоёр алаг нvд нь
Хонхойж баахан ядарсан
Хувирдаггvй хөрслөг царай нь
Хундан цагаан болсон
Хосгvй энэрэлт ээж нь
Гоц эхэлж ширтээд
Хорвоо ертөнцийн жамыг
Хол ойргvй сэтгэж
Хоцорч vлдэх хvvгээ
Хонгор сэтгэлдээ бодохдоо
Дээрээс орсон дусаал
Дээл хучлагыг нэвтлэвч
Дороос тунасан чийг
Тохой нурууг хайравч
Биед туссан өвчин
Бэрхтэй хэцvv зовоовч
Уранхай хувцастай хvvдээ
Уул байдлаа хэлсэнгvй.
Өвчний хvндээс болж
Өнгө царай алдсан
Өнөр залуу эхээ
Өөрийн эрхгvй хайрлахдаа
Чулуу өшиглөснөө хэлэлгvй
Цус гарснаа vзvvлэлгvй
Дээлийн хормойд хөлөө нуугаад
Дэнгийн цөгцөнд тос нэмлээ.
Жижигхэн цагаан шvдтэй
Жигд хотгор нуруутай
Хөгжvvн шударга зантай
Хөөрхий бор хvv минь
Инээж хөдөлж байгаа нь
Ээжийгээ дуурайсан гэж
Саахалт айлын чавганц
Сайшааж магтдаг юм гэж
Энхрий танхил vрээ
Эвийлэн өхөөрдөн бодоод
Тооноо ширтсэн эх
Толгойгоо гэнэт хөдөлгөөд
-Хvv минь ээждээ ир гэж
Хvнд гvнзгий амьсгаа татав.
Дэнгийн хажуугаас хvv нь
Дэргэд нь хvрээд ирэхэд
Дэрэн дээр нь ус тогтоод
Дээлэн дээр нь дусаал дусаж байв.
Шаагисан борооны усыг
Цоорхой гэр яаж тогтоох билээ
Шvvрсэн хурын дусаалыг
Цочирдсон хvv яаж тогтоох билээ
Дэмий л нэг гайхаж
Дээлийн нь усыг шавхтал
Сайхан хурын усыг
Саатуулж битгий асга! гэж
Yрийнхээ сэтгэлийг тайтгаруулж
Yг сургамж хэлсэн нь:
Бvрээсний дор төрөөд
Булшны дор хэвтдэг нь
Бvхэл бvтэн хорвоогийн
Бодит нэгэн ёс юм.
Нас чинь бага боловч
Цус чинь шингэн боловч
Хөл чинь дөрөөнд хvрч
Гар чинь ганзганд хvрчээ.
Хvн амьд явахдаа
Эгэл олондоо зvтгэдэг
Хvлэг амьд явахдаа
Эзэн хvндээ зvтгэдэг.
Эр хvн эзгvй хээр
Эмээлт мориноосоо бvv сал!
Эрэлхэг баатар, эрхэм цагт
Эгэл олноосоо бvv хөндийр! гэдэг
Ямбатан ноёдын хvvхдийг
Ямар ч байсан битгий тvш
Ядуу хvний хvvхдээс
Ялихгvй ч гэсэн битгий холд!
Ядрах цагт ард тусална
Яарах цагт морь тусална гэв.
Арван сар тээж гаргаад
Ангир уургаа шимvvлж өсгөсөн
Асралт эхийнхээ vгийг сонсоод
Айх тэвдэх нь улам нэмэгдэж
Ээж минь та юу хэлж байна
Итгэж гуйя битгий vх! гээд
Борхvv нулимсаа гаргаж
Борооны дусалтай зэрэгцvvлэв.
Зогсолтгvй орсон бороо
Жалга дундуур vерлэхэд
Зовлонт хvvгийн шаналал
Зvрхэн дундуур vерлэв.

Yvлээ цааш нь нуусан шиг
Өргөн тэнгэр цэлмээд
Yдшийн орсон бороо
Өглөө болоход арилжээ.
Хурмаст тэнгэрийн нар
Хөдөө хээрийг гийгvvлж
Хурын тунгалаг ус
Хөрст дэлхийг гялайлгавч
Шар эсгий гэрийн дотор
Ядарсан бvсгvй ёолсоор байв
Шаналсан хvvгийн нvvр дээр
Ядуугийн нулимс бөмбөрсөөр байв.
Нойргvй хоносон хvvхэд
Норсон дэвсгэрээ аваад
Наранд ээж хатаахаар
Навтгар гэрээсээ гартал
Гурвалжин vvрэг vvрсэн
Гурван шоо өвөртөлсөн
Хорвоогийн уудам зайд
Хойш урагшаа хэрсэн
Хот айлын нохойг
Хоёр модоор тогшсон
Бардам тvрэмгий зантай
Бадарчин айсуй явжээ.
Тэвдсэн хvv хурдаараа гvйгээд
Тэр бадарчийн өмнө нь очоод:
-Халуун энэрлээр тэжээж өсгөсөн
Хангай дэлхий шиг тvшиг болсон
Хайрт ганц эхийн минь биед
Ханиад хvрээд хэцvv байна
Бодь хутагт лам минь та
Болгоож хайрлаж өгнө vv гэж
Бор өвдгөөрөө сөхөрч суугаад
Бодсон хvслээ айлтгаж гэнэ.
Ховдог махчин шувуу
Хvvрийн vнэрт дуртай байдаг
Хорт санаат ламтан
Хvний зовлонд дуртай байдаг.
Балмагдсан хvvгийн vгийг сонсож
Бадарч лам гэрт нь ирээд
Маань уншаад судсы нь барьж
Магтаал уншаад адис өгчээ.
Өнөр тvшиг эх чинь
Өвчин гамшиг ихтэй байна
Амь насы нь сvйтгэх
Ад чөтгөр шvгэлсэн байна!
Аврал буян сайн хийвэл
Амьд гарахын заяа байна! гэж
Эрдэнийн гурван шоод минь
Ил тодорхой буулаа гэв
Зандан шоо буруу таасныг
Залуу хvv яаж мэдэх вэ?
Зальт лам хууран мэхэлснийг
Залбирсан бvсгvй яаж мэдэх вэ?
Явган энэ vлгэрийг
Ярьж хэлж байхдаа
Даахийн чинь ширэлдээ гараагvй
Давхар нvдний чинь хараа гvйцээгvй
Гурван настай нялх цагт
Гунигт муухай өвчний уршгаар
Гаргасан эх чинь эцэслээд
Ганцаараа чи vлдсэн гэж
Өвгөн эцэг Чойжилжавын
Өрөвдөж хэлснийг санадан би.
Зэрэгцэж ярихаа зогсъё
Залгаж vлгэрээ хэлье.
Галуу шувуу дуугарсан
Хавтгай дулаан улиралд
Галт нар ээсэн
Халуун гэгчийн өдөр
Зовлонт өвчин нь хvндэрсээр
Зовхит нvд нь буурсаар
Амраг хонгор эх нь
Амьсгаагаа гvйцэд хураагаад
Амин халуун судас нь
Ахиад цохихоо болив.
Залуу эхээ vхvvлсэн
Зарц бор хvv
Заяа золондоо гомдож
Зангирсан нулимсаа унагаахад
Хvний vхэл олныг vзсэн
Хомхой тэр гэлэн
Хvрэн морины сургаар
Хорхойсох сэтгэл хөдлөв.
Элэгдсэн шар эрхээ
Эргvvлэн тойруулан байж
Элэнц хуланцын буян нvгэл
Энэ тэр сайн муу гэж
Элдэв янзын цэцэн vгээн
Эрдэмт гэгдсэн тэр бадарч
Эхэр татан уйлж байгаа
Эгэл хvvд ингэж хэлэв.
-За хvv минь битгий уйл
Залуу хөгшин хэн боловч
Зайлшгvй vхэж өнгөрдөг нь
Заяасан ертөнцийн зохиол юм!
Нөхөцсөний хойноос уйлбал
Нvгэл хилэнц арвижаад
Yvрдийн оронд тонилох
Yхсэн сvнсний нь зам дээр
Yер болж саатуулдаг
Yнэн номын ёс бий!
Хорвоо өнгөрсөн эхийн чинь
Хойтохыг би хийнэ гээд
Хонх дамраа дуугаргаж
Хоёр ерөөл уншжээ.
Нарт амьдралаас салж
Нас барсан эхий нь
Хvйтэн болсон биеийг
Хvнд хөх чулуутай
Тэнцvvлэн хvлж байгаад
Тэмээнд тэгнэж ачаад
Бэлчээр нутгийн цаана
Бэл чулуун дэрлvvлж
Огцом жижиг талбайд
Оршуулж орхиж ирээд
Хvндэтгэн буян хийсэн гэж
Хvж зул асааж гэнэ
Хvvрийн ясыг барьсан гэж
Хvрэн морий нь авч гэнэ.
Өрөвдөж хайрладаг эзнээс салж
Өөдгvй хvний хөл болоод
Төрсөн нутгаас холдож
Тvмний газар чиглэхдээ
Хань ижилдээ тэмvvлж
Халамжит эзэндээ хоргодоод
Ханаран эргэн хөндөлдөвч
Хазаар даран булаалдавч
Хатан төмрийн хvчинд
Халуун амаа мэдvvлсээр
Хатуу модон ташуурт
Хаа, гуяа мэдvvлсээр
Жороо хvрэн морь
Жолоо цулбууртаа хумигдав
Жолоо цулбуур хоёр нь
Зодоч ламд хумигдав.
Ааг сайтай хvлэг минь
Амар мэнд яваарай
Аз жавшаан байвал
Ахиал хоёулаа уулзана гэж
Хvv дотроо бодож
Хvрэн морио харсаар
Нулимс гоожсон нvдээ
Нухлан арчин vлдэв.
Ядарч өнчирсөн хvv
Яахаа мэдэхгvй хоцроход
Явган ирсэн бадарч
Явдалтай мориор буцжээ.
Өөрийн эзнээсээ хагацаж
Өнөр ижлээсээ тасарч
Өргөн нутгаасаа алслаад
Өлөн бадарчинд унуулсаар
Хvрэн жороо морь
Хvний газар ирэв.
Эх нутгаас гарахад
Ээлтэй зөөлөн зун байжээ
Энэ газар ирэхэд
Эрс хатуу өвөл байжээ.
Хоосон сурталт ламтан
Холын холоос ирээд
Хvрэн морины ядарсныг
Хөөрхийлөх сэтгэлээр бодолгvй
Хvйтэн жаварт өвлийн
Хөр хунгар цасанд
Хөлстэй тохмоор хайрч
Хөлдvv амгай зуулгаж
Өл хоол өгөлгvй
Өдөр болгон унаж байв
Сөл хазуулах төдийгөөр
Шөнө болгон чөдөрлөж байв.
Өвлийн бэрх улирлын
Өдөр шөнө хоёрыг
Аль муу зовлонгоор
Арай чарай өнгөрөөгөөд
Хаврын сар гарч
Хамаг амьтан тэнийхэд
Яндан хvрэн морь
Яс арьс болжээ.
Хөтлийн цас хайлж
Хөх ногоо цухуйлаа
Хөхөө өвлийн хvйтэнд
Хөрч ядарсан мал
Тамир чадлаа олбол
Дахиж унахад тустай гэж
Тэнэмэл тэр бадарч
Тэнэг ухаандаа бодоод
Ногт чөдрөөс нь салгаж
Ногоо хэд хазуулъя
Хээрийн бэлчээрт явуулж
Хэд хоног амраая гээд
Алжааж турсан хvрэнг
Айлын адуунд тавьжээ.
Ижилдэж дасаагvй сvргийг
Итгэж хамт явахад
Өнгө удам нэгтэй боловч
Өшиглөж, хазах нь олон байв.
Энэрэлгvй муу эзний
Эмээл хазаараас салавч
Идээшилж дасаагvй нутагт
Их л уйтгартай байв.
Тууш нуруу нь халцарч
Дөрвөн туурай нь эмтрээд
Туг сvvл нь ширэлдсэн
Туранхай хvрэн морь
Шинэхэн ногооны шимийг
Чөдөргvй идэж
Шингэн булгийн усыг
Чөлөөтэй ууж
Шаналсан бие нь тэнийж
Шар vс нь унав
Санаа сэтгэл нь хөдөлж
Саруул нутгаа бодов.
Навч цэцэг дэлгэрч
Нарны элч дулаараад
Уул тал ногоорч
Ус гол шуугиад
Хурын тунгалаг рашаан
Тэнгэрийн vvлнээс буугаад
Хун цагаан шувуу
Тэнд эндгvй ганганаад
Хөхөө гургалдай хоёр
Ээлж дараагаар донгодож
Хөвчийн өндөр ууланд
Эгшиг дуугаа дамжуулахад
Нутгийн сайхан байгаль
Нvдний өмнө vзэгдээд
Хань ижлийн дуу
Халуун чихэнд нь сонсдов.
Хөнгөн төмрийн vрдсийг
Хvдэр соронзон татдаг шиг
Хvрэн морины сэтгэлийг
Хvсэлт нутаг нь дуудав.
Унаган бага наснаасаа
Усы нь ууж өссөн
Дааган бага цагтаа
Даваа гvвээгий нь хэссэн
Өн тавиун бэлчээрээ
Өөрийн эрхгvй санаж
Хэт нутагтаа гvйх гэж
Хэд хоногоос зөгнөөд
Задгай бэлчсэн адууны
Захад нь явдаг болов.
Yлгэрийн эзэнд vзэгдсэн
Yгийн vзvvрт яригдсан
Ажнай хурдан хvлэг
Анх ингээд гvйжээ.
Яриан дунд орхигдсон
Ядуу өнчин хvv
Яаж амьдарч байгаагийн
Явдал дvрсийг хэлэх vv?
Дотроос буцалсан уур хилэн
Гаднаас нөмөрсөн гашуун зовлон
Өргөн тvмэн монголыг
Yер мэт дайрч байхад
Өнчин ганц хvvг бас
Yvл мэт бvрхэж байв.
Алтан их дэлхийн
Адал явдлыг бодоогvй ч
Ард монгол хvмvvсийн
Аймшигт зовлонг бодож
Алс хэтийн жаргалыг
Ариун зvрхэндээ хvсээд
Энхрийлж өсгөсөн эхийнхээ
Эрхэм шарилыг тавьсан
Өөгvй бяцхан талбай дээр
Өнчин хvvхэд ирлээ.
Намуухан зөөлөн салхи
Найланхай янзаар илэхэд
Урсаж байгаа хөлс нь
Урьхан салхинд эвэрнэ
Давхар алаг нvдээр
Тал хөндийг ширтэхэд
Тэмээн сvргийн бараа
Тэртээ баруунаа сvvмэлзээд
Жирийн хоосон зэрэглээ
Жирэлзэн торолзож харагдав.
Хvн малаас зайдуухан
Хөдөө талын бэлчээрт
Шарилийн газар ирсэн
Хvvгийн сэтгэл vймрээд
Орxлон хорвоогийн хэрэг
Олон зvйлийн бодол
Оюун ухаан дотор нь
Орон гаран байлаа.
Уран авъяас бvрдсэн
Төвшин цагаан хуруу нь
Уяруун сэтгэл тодорсон
Дөлгөөн харцат нvд нь
Хөдөө хөхөрч явахдаа
Хvйтэнд даарч байхдаа
Хөлдөж ер vзээгvй
Хөрслөг бор хацар нь
Yр минь, хvv минь! гэж
Yг хэлэхийнхээ эхэнд
Yргэлж хvvгээ энхрийлдэг
Yнэн хайрын чанар нь
Тэнгийн хvндийг өргөж
Тэмээ ачиж байхдаа
Эр хvнээс дутдаггvй
Эрдvv чийрэг тэнхээтэй нь
Ноднин жилийн зун
Ноёны vнээ саагаад
Ууртай хатанд загнуулж
Уйлж байсан байдал нь
Өөрийн бор гэртээ
Өвдөж шаналж байхдаа
Yр ганц хvvдээ
Yгээ захиж хэвтсэн нь
Харах нvдэнд vзэгдэж
Халуун санаанд нь бодогдов.
Эцэс болсон эхий нь
Эмзэг шарил нь арилаад
Ээрэм цагаан яс нь
Энд тэнд сарниад
Дэрний нь улаан чулуу л
Тэр хэвээр vлджээ.
Эхийн сvvж нь хvрсэн
Эрдэнийн шороон дундаас
Цэлмэг тэнгэрийн өнгөтэй
Цэцэг ургасан байлаа.
Урин салхинд ганхсан
Удвал цэцгийн өнгийг
Удтал ширтэн хараад
Уйлж суусан хvv
Алиа хонгор ээжээ
Амраглан дуудмаар ч болов
Ардын гунигт дууг
Аялан дуулмаар ч болов.
Хуучин цагийн vлгэрийг
Хуурдаж уншмаар ч санагдав
Хурдан хvрэн морио
Хурайлан далламаар ч бодогдов.
Оргил хайрхан сvндэрлэж
Огторгуй нам гvм байтал
Yр ачаа дагуулан
Yелэн нисэж яваа
Тогоруу шувуу шуугилдаад
Толгой дээгvvр өнгөрөв.
Ачит залуу эх минь
Амьд мэнд байсан бол
Алаг vрээ дагуулсан
Аянч шувууны адил
Асарч өсгөсөн намайгаа
Ариун гартаа хөтлөөд
Аятай явах байсан даа! гэж
Амьсгаа даран бодоод
Хошууран нисэж яваа
Хун цагаан тогорууг
Сайтар нарийн харж
Санаа алдан суутал
Чимэгт ариун талын
Чимээгvй байдлыг доргиож
Цаст өндөр уулсын
Цуурайг цочоон хөгжөөгөөд
Унгалдан янцгаах дуу
Уянгалан гэнэт хангинав.
Зvvд нойрны дvрс vv?
Зvй ёсны тэмдэг vv?
Зөн билгийн ёс уу?
Зvгээр жирийн чимээ юу? гэж
Олон шувууны хойноос
Онцолж харахаа болиод
Өргөн уудам талын
Өнцөг буланг ширтлээ
Тормогор хар нvдний нь
Тодхон соргог хараанд
Хурдан жороо морь нь
Хvй тоос босгоод
Хангинатал чанга унгалдаж
Хатиран айсуй харагдав.
Баярын халуун амьсгал
Байж тогтон vймэх шиг
Бат цагаан цээжнээс
Багтаж ядан гараад
Уйлж хавдсан нvдий нь
Угааж өгөх гэсэн шиг
Уярлын зөөлөн нулиис
Улам улам асгараад
Итгэлт морь минь ирлээ! гэж
Ээжийгээ дуудах шахлаа.
Гоолиг хvрэн морио
Гурры гурры дуудаад
Гунын суран ногтоор
Гурав дөрөв даллав.
Энх нутгаа vзэж
Эзэн хvнээ харсан
Хvрэн зvст морь
Хvvгийн дууг таньж
Хатиран хатиран давхисаар
Хажууд нь ирээд vvрсэв.
Арван давхар аюулаас
Арай гэж зугтааж ирсэн
Алдарт сайн морио
Ажиглан тойрон харвал
Дааган согсоо нь ширэлдэж
Ташаан толгой нь ёрдойгоод
Суман дэл нь хийсэж
Сунах хөл нь чичрээд
Урт иштэй хутга
Улаан гуянд нь шигдээд
Ухаа ягаан цус
Урсаж гарсан байв.
Хөх төмөр хутгыг
Хөхсөн махнаас сугалж
Хайрт хөлгийн шархыг
Хангайн цэцгээр эмнэж
Хатааж хийсэн хутгыг
Хайрган билvvгээр билvvдэв.
Хутга хэдий моховч
Гуранзан билvvгээр хурцалдаг
Эмзэг шарх гаравч
Эмийн хvчээр эдгээдэг
Морины чадал ч сэргэлээ
Мохоо хутга ч ирлэгдлээ.
Эхээ vхvvлж өнчирсөн
Эгэл ардын хvv
Эрийн цээнд хvрээгvй ч
Эрхэм vйлсэд зvтгэхээр
Элэг нь харлаж хатсан ч
Эрх чөлөөгөө олохоор
Хэргийн эзэн бадарчаас
Хэрмэл муухай дайснаас
Өшөө хорслоо авах
Yв тэгш зорилго тавиад
Эрэлхэг хvрэн мориндоо
Эмээл тохож мордоод
Иртэй том хутгаа
Иший нь чанга атгаад
Ардын партизан цэргийн
Ариун жагсаалд нийлэхээр
Алтан шар замдаа
Аялан дуулсаар оров.
Өнөр хvрэн морь
Өнчин хvv хоёрын
Yнэн учир ийм байна
Yлгэр одоо төгслөө.

Ч.Лхамсүрэн