Sunday, August 11, 2013

Чойжид Дагина балет

Хөгжмийг: Төрийн шагналт, Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Э.Чойдог
Цомнолыг: Ардын Уран Зохиолч Ш.Сүрэнжав; Ардын Жүжигчин, Төрийн Шагналт Б.Жамьяндагва; Зөвлөх: лам Түмэндэмбэрэл

/Эхлэл төгсгөл бүхий 2 бүлэг 3 үзэгдэлт балет жүжиг/

36 настай Чойжид хэмээх эмэгтэй өвчиндөө шаналан бурханаас аврал гуйна. Гэнэт түүний бие сайжирч баясан бүжиглэж байснаа дахин муудаж үхэтхийн унаж насан эцэслэнэ.
Энэ үед түүний хоёр талд хар хувцаст Эрлэг Номун хааны элч, цагаан хувцаст бурханы элч нар сүнсийг авч одохоор булаацалдан байна.
Бурханы дүр гэнэт тодрон уул эмэгтэйн сүнсийг Чойжид хэмээх Дагина болгон тамын оронд аваачиж нүгэл үйлдсэн хүмүүс хэрхэн зовон шаналж байгааг харуулан, Эрлэг Номун хааны ордны сүр хүчийг үзүүлэн Бурханы орон руу илгээнэ.
Бурханы орон, Бурхад, Дарь-Эх, Дагинасууд мөргөлийн бүжиг хийж байх үед Чойжид Дагина хүрэлцэн ирнэ.
Энд буян үйлдсэн хүмүүсийн жаргалант амьдралыг үзэж тэдэнтэй хамтран бүжиглэж жаргал цэнгэлийг биеэр мэдэрнэ.
Бурхад түүнд хүн төрөлхтөнд нүгэл буяны ялгааг ойлгуулан тайлбарлаж өгөх зарлигийг буулгаж эх дэлхийд нь буцаана.

Эхлэл

1-р бүлэг
Там
Эрлэг Номун хааны ордон

2-р бүлэг
Бурханы ордон

Төгсгөл

No comments:

Post a Comment